СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ,  ЦАСАН ШУУРГА ШУУРНА
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил, 5 сар өмнө

urug.mn

urug.mn image

Энэ сарын 26-наас 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 29-нөөс нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна