ЯМАР КОМПАНИУДЫН ХУВЬЦАА ӨСӨВ
urug.mnСэтгүүлч: Админ
ЭДИЙН ЗАСАГ 3 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 407,017,381 төгрөгийн үнийн дүн бүхий 373,144 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель " ХК (MDZ +15%), "Монноос" ХК (MNS +14.99%) болон "Ган хийц" ХК (GHC +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсанбол "Би ди сек" ХК (BDS -10.57%), "Мерекс" ХК (MRX -7.14%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR-6.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 14,219 ширхэг нэгж эрхийг 11,436,554 төгрөгөөр,  2505 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  250,500,000 төгрөгөөр арилжаалсан. Мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 400 ширхэг үнэт цаас 37,898,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

ТOP-20 индекс 0.34 хувиар буурч, 34826.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,410,135,756,877 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна