Х.ЦЭВЭЛМАА:  ТӨРД АЛСАА ХАРСАН ХӨГЖЛИЙН БОДЛОГО АЛГА
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
ЭДИЙН ЗАСАГ 1 жил, 4 сар өмнө

urug.mn

Монгол улсын хөгжлийн бодлого сонгуулийн циклээр хэмжигддэгээс болж, улсаараа урагшлахгүй байна хэмээн МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа шүүмжиллээ. Тэрбээр “Ирэх оны төсвийг хэт өндөр төсөөлсөн байна гэж бид ярьж байна. Гэтэл үүнээс чухал юм нь тэр төсвөө яаж зарцуулаад байна гэдэг асуудал болж байна. Төсвийн зарлагын хяналт манай улсад маш сул байна. Үүнээс болж хямрал даамжирч байна. Хүнээ бодсон, хөгжлийг олон жилээр харсан төлөвлөлт огт байхгүй байна. Бүх зүйлийг сонгуулийн дөрвөн жилээр хэмжиж байна. Үүний хор уршгийг бидний үр хүүхдүүд амсана. Хөгжлийг 20,30 жилээр, тогтвортой төлөвлөдөг болмоор байна. Хэн нэгэн улстөрч сонгуульд ялахын тулд ямар ч тооцоололгүй зүйл яриад эхэлдэг. Дараагийн нам нь гарч ирэхээр өөр юм ярьдаг. Бид зөвхөн сонгуулийн хэдхэн жилд амьдрах хүмүүс үү гэж бодож үзмээр байна. 

Улстөрийн шийдвэр гаргалт бизнесийн шийдвэр гаргалтаас илүү хүчтэй болчихоод байна. Эдийн засаг, хөгжлийн шийдвэр гаргалтаас илүү хүчтэй болчихоод байна. Тиймээ с л асуудлыг явцуу хүрээнд хараад байна. Тогтолцоог хамгаалах гэдэг талаасаа харвал, урт хугацаагаа харж үзэх хэрэгтэй. Замын түгжрэл шиг өрийн түгжрэл үүсчихлээ шүү дээ. Үүнийгээ тодорхой хэмжээгээр шийдэх хэрэгтэй. Улстөрийн амлалтууд нь иргэдийг төөрөгдүүлж байна. Нэг модыг хараад цаад талын ойг харахгүй байна. Засгийн газрын төсвийн бодлого нь бизнесээ илүү дэмжих, гаднаас орлого татахыг дэмжиж байж эдийн засгийн гүйцэтгэлийг сайжруулна. Дөрөв дөрвөн жилээр явж байна гэдэг хүмүүсийн сонголт нь л ийм байна гэсэн үг. Сонгууль сонгогчдоосоо хамаарч байгаа. Сонгогчид амьдралаа дөрвөн жилээр хараад байгаа юм уу? Ийм таамаглал тавихад хүрч байна. Гэтэл бид нар дөрвөн жилээр хардаггүй. Монгол хүний дундаж насыг бодож шийдвэр гаргадаг. Засгийн газар түүнээс илүү хугацааг бодох хэрэгтэй болов уу. 67 хүртэл амьдрах юм аа гэж бодож шийдвэр гаргах байх л даа. Энэ бол зүгээр л улстөрийн л шийдвэр. Улс орныг хөгжүүлэх гэж байгаа шийдвэр гэж харахгүй байна.

Видеог дээрээс үзнэ үү.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна