Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ШААРДЛАГАГҮЙ ЗАРДЛАА ӨСГӨЖ, ТӨСӨВ ДЭЭР АЛДААГАА ДАХИН ДАВТЛАА
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
ЭДИЙН ЗАСАГ 2 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Ирэх оны төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлж баталсан гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлж байна. Анхааруулсаар байсан ч зардал өндөртэй төсөв баталсныг буруутгаж байгаа юм. Бид эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас байр суурийг нь тодрууллаа.

“Бид төсвийн бүтцийг анхаарч үзэх ёстой. Гэвч Засгийн газар энэ талаар дутуу дулимаг ажилласан нь харагдаж байна. Манай улсын төсөв өр төлбөр, халамж, тэтгэвэр, хөрөнгө оруулалтын зардалдаа хуваарилагдаад дуусдаг. Үүнийг бид өөрчлөх ёстой.  Мөн орлого, зарлага жил бүр 20-оос дээш хувиар тэлж байна. Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Эдийн засаг хүндэрч, үүнд гадаад дотоод олон хүчин зүйл нөлөөлж байна. Ийм үед зардлыг өсгөх нь буруу. Хамгийн гол нь, иргэдийн бодит орлого буурч байгаа үед төсвийн зардлыг өсгөх нь буруу. Ямар зардлуудыг яагаад өсгөв гэдэг дээрээ ч үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Ирэх жилүүдэд бид ийм төсөв батлахгүй байхад анхаарах ёстой. Мөн ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүний орлогыг хэт өндрөөр тооцоолсон. Үүнийг ч бид юугаар нөхөх, яах вэ гэдэг эрсдэлээ бодож үзэх хэрэгтэй” гэсэн юм.

Бичлэгийг дээрээс үзнэ үү.

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна