Ц.ТУВААН: ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛӨӨР ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
urug.mnСэтгүүлч: Админ
УЛС ТӨР 1 жил, 4 сар өмнө

urug.mn

АН-ын бүлэг Газрын багц хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан хэллээ.  Тэрбээр Газрын тухай хууль нь Үндсэн хуулийн дараа орох маш том, чухал хууль гэдгийг онцолж дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр,. МАН 2020 оны амлалтдаа цөлжилттэй тэмцэнэ гэж заасан. Гэтэл малчид, тариаланчид гэх мэт олон хүний эрх ашиг хөндөгдөж байна. Энэ үед эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаар салбар яамны төлөөлөл, малчид, тариаланчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн газартай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдөж буй иргэдийн төлөөллийг оролцуулна. Газартай холбоотой асуудлаар МАН-ын мөрийн хөтөлбөрт газрыг нөхөн сэргээнэ гэж тусгасан боловч өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 30,700 га газар нөхөн сэргээх боломжгүйгээр эвдэрч сүйдсэн" гэлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна