ЖАК УЭТЕРФОРД: ЧИНГИС ХААНЫ АРИУН ҮНДЭСТНИЙГ МӨНХ ТЭНГЭР ҮҮРД ГИЙГҮҮЛЖ БАЙГ
urug.mnСэтгүүлч: admin
НИЙГЭМ 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг өнөөдөр шагнасан билээ.

Тэрбээр “Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө, Монгол төрийн хүндэт түшээд ээ.

Дэлхийн түүхнээ аугаа баатрууд нь ямагт хууль ёс тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд Гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн бол Күнз өрх гэр болон төрийн харилцааг зохицуулах иргэний хуулийг бүтээж өвлүүлсэн.

Моисей жүүдүүдийн явдал суртлыг зохицуулах бурхны хуулийг үлдээв. Есүс нь Христийн шашинтнуудад хуулийг түгээж, зөнч Мухамедаар агуу шаждын хууль журам бүтээгчдийн үе дууссан.

Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин бүр тусдаа, бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэн, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна.

Чингис хааны хуулийг хэрэгжүүлэхийн төлөөх тэмцэл үйлсийнхээ, Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсээр бид ес дэх зуунаа элээж байна. Ёс нь үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг.

Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг бөгөөд та бүхэн бол энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид билээ. Энэхүү агуу үйл хэрэгтээ намайг оролцуулж байгааг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна.

Сая Монгол руу ирж явахдаа, Хэнтийн тал нутаг дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг ингэж л харагдаж байсан байхдаа гэж бодож, огшиж байлаа.

Монгол нутгийн уулс, мөнх хөх тэнгэр, толгод дээр цагаан цасан хадаг дэлгэн хүүгээ угтаж байж дээ гэж бодож суулаа. Баярлалаа. Чингис хааны ариун үндэстнийг мөнх хөх тэнгэрийн алтан гялбаа үүрд гийгүүлж байхыг ерөөн залбиръя.

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон” гэлээ.

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2022-11-24

Hudlaa orchuulsan bn

202.21.108.235


comment image

Зочин - 2022-11-24

Их хааны түүхийг олон жилийн турш хичээнгүйлэн судалж бичсэн номууд нь үнэнхүү бахархал гайхамшигт сэтгэгдлийг төрүүлдэг. Монгол хүн бүр уншаасай!

66.191.196.241