БУСДЫГ ОЛОН УДАА ХУТГАЛЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТНИЙГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨВ
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил, 4 сар өмнө

urug.mn

urug.mn image

11 настай иргэн Б, долоон настай иргэн Э-г олон удаа хутгалж хүнд хохирол санаатай учруулсан. Мөн 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж, биед олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас иргэн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.

Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Б-г  “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна