УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙД УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Б.БУЯНДАЛАЙ
СПОРТ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт болон Бүгд найрамдах улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан дөнгөж сая Бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд даян аварга Н.Батсууриар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Увс аймгийн Давст сумын харьяат бөх, улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын отгон аварга О.Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар шалгарлаа. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна