ЖҮДОЧ Б.ГОНЧИГСҮРЭН СУМЫН ЗААНУУДЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч: admin
СПОРТ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 11 дүгээр сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, залуу бөх Батхуягийн Гончигсүрэн 10 даван анх удаагаа түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн заан Батхуягийн Бат-Эрдэнэ хоёр дахь удаагаа үзүүрлэлээ. Түрүү бөхийн хувьд өмнө 2018 онд Нийтийн монгол шандастны барилдаанд түрүүлж байсан удаатай.

Их шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн бөх, сумын заан Ч.Бямбадорж шалгарсан бол шөвгийн тавд Завхан аймгйн Нөмрөг сумын харьяат, сумын заан Ё.Гантулга, Увс аймгийн Малчин сумын харьяат, 10 дугаар сарын түрүү бөх, сумын заан Э.Түмэннасан нар үлдлээ.

Уг барилдааны үнэнч үзэгчдийн нэрэмжит "Дайчин барилдааны шагнал"-ыг түрүү бөхөд, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Н.Амгаланбаатарт тус тус олгосон юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна