ЗАГВАР ӨМСӨГЧ А.ЧИНГҮҮН ГАРААР ШТАНГ ТАТАЛТААР ДЭЛХИЙН ЦОМД ТҮРҮҮЛЛЭЭ

СПОРТ 10 сар өмнө

Киргизстан улсын Бишкек хотод гараар штанг таталтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болов.
Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн А.Чингүүн 75.5 кг-ыг гараар татсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Тэрбээр тус тэмцээнд оролцож буй Монголын цор ганц тамирчин бөгөөд энэ төрөлд улсынхаа хүнд жингийн дээд амжилтыг эзэмшигч юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна
0 сэтгэгдэл