1.2 ТЭРБУМЫН ШАГНАЛЫН САНТАЙ ДЭЭД ЛИГ XII САРЫН 1-НД ЭХЭЛНЭ
urug.mnСэтгүүлч: Б.БУЯНДАЛАЙ
СПОРТ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын тэмцээн энэ пүрэв гарагт арванхоёрдугаар сарын 1-нд “UG arena”-д нээлтээ хийх гэж байна.

   Үндэсний Дээд Лиг энэ жилээс шинэ өнгө төрх, менежменттэйгээр эрэгтэй дараах 10 баг:

  1. Хүлэгүүд
  2. Erdenet Miners
  3. Алтан Дорнодын Дайчид
  4. Тэнүүн Өлзий Металл
  5. М Гарьд
  6. Миг даатгалын Завхан Бродерс
  7. IHC APES
  8. Налайх Бизон
  9. ШУТИС Шаркс
  10. Баянгол Харцага

Эмэгтэй 6 баг:

  1. Erdenet Miners
  2. М Гарьд
  3. Улаанбаатар Амазонс
  4. Ховд Чандмань
  5. ОТИС Шилүүснүүд
  6. Хил Хамгаалахын Аравт өрсөлдөнө.

Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр 1.2 тэрбум төгрөгний шагналын сантайгаар зохион байгуулах нь энэ жилийн дээд лигийн онцлог.

 

Багуудын шинэ бүрэлдэхүүнийг онцолбол:

Өнгөрсөн улирлын аварга Хүлэгүүд, Алтан Дорнодын Дайчид багийн тоглогч А.Анандыг эгнээндээ нэгтгэж аваргаа хамгаалахыг зорьж байна.

Лигийн хүчирхэг багуудын нэг Erdenet Miners бүрэлдэхүүнд ОУХМ Г.Баттөр , өнгөрсөн улиралд 10+ оноо, 10+ самбараас бөмбөг авалт дундажласан цор ганц тоглогч О.Энхбаатар нарыг эгнээндээ нэгтгэн өнгөрсөн улирлын дэд аваргын байраа ахиулах зорилготой байгаагаа харуулж байна.

Нөгөө талд аваргын төлөө хүчтэй өрсөлдөх багуудын эгнээнд Гарьд өнгөрөгч улирлын Этүгэн Ирвэсүүд багтай нэгдэн М Гарьд нэртэйгээр А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн тэргүүтэй залуу тоглогчид лигийн MVP О.Эрдэнэцогттой нэгджээ.

Түүнчлэн IHC APES баг шигшээ багийн шинэ холбогч М.Өлзий-Орших, өнгөрсөн улиралд өөрийгөө нээн таниулсан Н.Ганбаатар нарыг бүрэлдэхүүндээ авч шигшээ багийн дасгалжуулагч О.Ижилболдыг ерөнхий дасгалжуулагчаар томилсон нь энэ баг лигийн аваргын өрсөлдөөнд хүчтэй нэрлэгдэж байна.

Эмэгтэй багуудын хувьд лигийн анхны гэж хэлж болох улирал учир дүгнэлт хэлэхэд эрт хэдий ч Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтоор удирдуулсан “М.Гарьд” баг , Латви мэргэжилтнээр ерөнхий дасгалжуулагч томилсон “Erdenet Miners” , 3х3 сагсан бөмбөгийн олимпын багийн О.Хулан, М.Цэрэнлхам тэргүүтэй Улаанбаатар Амазонс багууд тун хүчтэй харагдаж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна