ХЯТАДАД ЖАГСАГЧИД ХООСОН ЦААС БАРЬЖ, ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Админ
ДЭЛХИЙ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Хятадад “Тэг Ковид” бодлогыг эсэргүүцсэн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Залуус “цагаан цаас” барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ удаагийн жагсаалын бэлгэ тэмдэг болж байна.

2020 оны Хонг Конгийн жагсаал, мөн энэ оны эхээр ОХУ-д болсон Украины хямралын эсрэг жагсаалд оролцогсод цагаан буюу хоосон цаас барьж жагссан. Энэ удаад “Тэг Ковид” бодлогын эсрэг жагсаалд Хятадын иргэд цагаан цаас барьж жагсаж байна. Цагаан цаас нь иргэдийн хэлж чадахгүй байгаа бүхнийг илэрхийлнэ гэж жагсагчид үзжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Шинжааны Өрөмч хотод хөл хорионд орсон байсан орон сууцад гал гарснаас болж арван иргэн амиа алдсан. Хөл хорионы хатуу дэг журам буюу саад, хашилт байгаагүй бол тухайн иргэд цаг алдалгүй амьд гарч чадах байсан гэдэг үндэслэлээр амралтын өдрүүдээр Хятадад эсэргүүцлийн жагсаал эхэлж, хэд хэдэн томоохон хотуудын оюутны хотхонуудыг хамраад байна. Human rights watch-ийн Хятад судлаач энэ талаар хэлэхдээ “Цагаан цаас нь Хятад дахь эрх чөлөөний хязгаарлалтыг буюу иргэд юу хүсч байгаагаа илэрхийлэх боломжгүй байгааг маш тод илтгэсэн бэлгэ тэмдэг болж байна” гэж цагаан цаастай жагсаалыг тодорхойлжээ.

Эх сурвалж: AXIOS

1 сэтгэгдэл


comment image

ХА ха шинжааныг хядсан - 2022-11-29

ДАВАЛГААН нь буцна гэж энэ дээ.. бослого болчоосой.. танкаа гаргаал ха ха ха

64.119.18.118