ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ц.ЦОГТБААТАР “ТОКИО-2022” ИХ ДУУЛГАД ЗОДОГЛОНО
urug.mnСэтгүүлч: Админ
СПОРТ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-нд болно.

Энэ тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн:

  • 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах,
  • 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар,
  • 81 кг-д Л.Сэргэлэн,
  • -100 кг-д О.Хангал,
  • +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн:

  • 52 кг-ын жинд Л.Сосорбарам,
  • 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн,
  • -78 кг-д О.Хүслэн,
  • +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна