“AGRO VENTURE” ФЕРМ  ХЭРЭГЛЭГЧДИЙГ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ МАХААР ХАНГАХ ЧИГЭЭ АЛДАХГҮЙ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

“Монгол мах” үзэсгэлэн худалдаанаас бид “Agro venture” фирмийг онцолж байна. Энэхүү  фирм нь үхрийн махаа хөлдөөж чанарыг нь алдуулдаггүй. 14-45 хоногийн хугацаанд загсаалгаж хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг байна.  Мөн Улаанбаатараас ойрхон 55 км-ийн зайтай байрладаг. Байгууллага анх  долоон үхэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 90 үхэртэй болж үйл ажиллагаагаа тэлж чадсан байна. Үзэгч та өвлийн идэш, хэрэглээнийхээ махыг энэхүү фирмээс авахыг хүсвэл, үхрээ өөрөө сонгож, махаа худалдан авах боломжтой юм.

Энэ талаар “AGRO VENTURE” фирмийн менежер н.Хонгорзул ярихдаа,

“Манай компани 2019 онд байгуулагдсан. Малчны хотноос буюу махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхрийг өөрийн фирмдээ авчран, 90-100 хоног бордож, эрүүл аюулгүй махыг хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байгаа.

Манайх бэлчээрээс ялгаатай. Учир нь малынхаа эрүүл байдлыг сар, өдөр бүр хянаж байдаг. Шаардлагатай эм тариаг зохих тунгаар нь малын эмчийн хяналт доор хийж байна. Мөн эрдэс тэжээлтэй багсармал хүнсээр борддог. Тиймээс малын маань жин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Нэг онцлог нь манайд дандаа залуу үхэр байдаг. Эрүүл аюулгүй байдлаас гадна мах маань их зөөлөн. Үнийн хувьд бэлчээрийн малаас арай өндөр үнэтэй байна. Одоогийн байдлаар нэг кг нь 15-18 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. Зөвхөн өргөн хэрэглээнд.

Манай компанийн түүх гэвэл 2019 онд байгуулагдсан гэхээр дөнгөж 3 жил болж байна. Анх дөрвүүлээ нээж байсан. Анхныхаа долоон үхрийг авчхаад бөөн баяр л болж байлаа. Одоо манай үхэр 90 болсон. Хэцүү үе байсан ч эргээд харахад бидний хийх ёстой ажил л байсан. Бидний нэгдүгээрт баримталдаг зүйл бол эрүүл махыг иргэдэд хүргэх энэ чигээ бариад, алдахгүй явах юм сан гэж бодож байна” гэлээ.

1 сэтгэгдэл


comment image

Bebe - 2022-11-30

Amjilt husii

211.234.180.119