И.ОТГОНЖАРГАЛ: МАЛЧИД БАЯЖИЖ БАЙЖ МОНГОЛ "БАЯЖИНА"
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Өрөг.мн сайтаас зохион байгуулсан Монгол мах форумын үеэр хөдөө аж ахуйн мэргэшсэн сэтгүүлч И.Отгонжаргал байр сууриа илэрхийллээ.

"...Бид хэзээнээсээ малчдаа орхигдуулж ирсэн. Малчид бол биднийг зүгээр л тэжээдэг хүмүүс. Махаа зараад л, шулаад байж байдаг хүмүүс гэж нийгмийн нэг хэсэг нь үздэг шүү дээ. Гэтэл тэнд чинь маш том өрхийн үйлдвэрлэл явагдаж байдаг. Тэгэхээр малчид баяжвал Монгол баяжина. Баян байж болж байна гэж би хардаг.

Малчдыг соён гэрээрүүлэх ажил өнөөдөр үнэхээр дутагдаж байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлье, экспортоо нэмэгдүүлье гэвэл малчдыг соён гэрээрүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу.Малчдын сэтгэхүй эдийн засаг тал руу явж байна. Яаж өрхийн орлогоо нэмэгдүүлэх вэ, яаж өвөл хавартаа ноолуураа зараад л явахгүй байх вэ... Бид мэдээлэлтэй болох хэрэгтэй байна аа гэж ярьдаг болсон байна.Өнгөрсөн аравдугаар сард Европын холбооны мал аж ахуйн том хуралд оролцоод ирлээ. Тэндхийн малчид “Энэ жил манайх төчнөөн мянган малын экспорт хийнэ. Малынхаа үржил селекцийг нь тийм түвшинд аваачна гээд л ярьцгааж байна. Манай малчидтай харьцуулахад хэдэн шат ахичихсан байна. Мэргэжлийн түвшний юмыг малчид фермерүүд нь өөрсдөө ярьж байгаа байхгүй юу. Танайх үзэсгэлэнд оролцохын ач холбогдол юу вэ гэхээр “Манайх шилдэг малын шалгаруулалтад оролцох гэж байгаа юм. Шилдэг малын медаль авахдаа гол нь биш ээ. Тэр рингэн дээр гарахаар манай экспорт хүссэн хүсээгүй шууд нэмэгддэг юм аа. Энэ үзэсгэлэнд оролцохын тулд бүтэн жил бид ингэж ажилласан юм аа гээд... бодитой юм ярьж байгаа юм. Монголын малчид бас ингэж бодитой юмаа ярьж, оролцоотой баймаар байна.Дотооддоо хурал цуглаанд малчид нь оролцдог. Гадагшаа бас туршлага судалж явдаг болмоор байгаа байхгүй юу. Тэгвэл тэдний нүд нээгдэнэ.

 “МОНГОЛ МАХ” ЧУУЛГАН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ҮНЭ ЦЭН, ГАРЦ ШИЙДЛИЙГ ХӨНДӨЖ ЧАДЛАА

"Монгол мах чуулганыг хэвлэл мэдээллийн байгууллага, Өрөг.мн, Туг.мн сайтууд зохион байгуулж байгаад нь маш их олзуурхлаа. Та бүхэн энэ хэлэлцүүлгийг маш амжилттай зохион байгуулж байна. Дэлхий нийт биднээс бүр урагшаа явчихсан байгаа. 70 сая малаа яаж богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ малчнаасаа эхлээд төрийн түвшинд ярьж эхэлж байна. Цаашид үр дүнтэй хэрэгжүүлж явах нь чухал гэж бодож байна.

Монголын эдийн засаг юун дээр тогтож байна вэ гэхээр уул уурхай, хөдөө аж ахуйн салбар байна. Хөдөө аж ахуйн хөгжлөө цааш явуулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нь өөрсдөө энэ салбараа тоож орж, олон нийтэд зөв мэдээлэл өгч түгээж, түүчээлж, эдийн засгийн, хөдөө аж ахуйн чадавхыг бий болгох ёстой юм. Үүн дээр та бүхэн орж ирж байгаад баяртай байна.

Хэвлэл мэдээлэл нэг сонссон сенсациа хөөгөөд явбал ямар хор уршигтай вэ гэдгийг бид энэ хурал дээр ч ярилаа. Эмээлт захын мэдээллийг харсан шүү дээ. Улс орноороо экспорт хаагдахад хүрсэн. Сошиалын мэдээллээр улстөрийн шийдвэр гарч явдаг... улстөрийн шийдвэрүүд буруу явж байгаа нь нөлөөлж байна... Ийм ийм зүйлд хэвлэлийнхэн өөрсдөө оролцоод, өнөөдрийн арга хэмжээ шиг явбал бид олон зүйлийг өөрчилж болохоор байна.

Бичлэгийг дээрээс үзнэ үү.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна