ХЯТАДЫН ИХ СУРГУУЛИУД ОЮУТНУУДАА ГЭР ЛҮҮ НЬ ЯВУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Админ
ДЭЛХИЙ 1 жил, 4 сар өмнө

urug.mn

Мягмар гарагт Хятадын их дээд сургуулиуд оюутнуудаа гэр рүү нь явуулж, Бээжин, Шанхай зэрэг хотуудад дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд цагдаа нарыг олноор байршуулжээ.

Тодруулбал, Хятадын томоохон их сургуулиудын нэг болох Циньхуа их сургуулийн оюутны хотхонд жагсаал хүчтэй өрнөж байсан тул оюутнуудыг семестрийн төгсгөлд эртхэн харьж болно гэсэн байна. Тэднийг нисэх буудал болон галт тэрэгний буудалд хүргэх тээврийн асуудлыг хүртэл шийдэж өгчээ. Түүнчлэн аюулгүй байдлын албаныхан цөөнгүй хүмүүсийг саатуулж, хяналт шалгалтаа нэмэгдүүлсэн байна.

Тэг Ковид бодлогыг эсэргүүцсэн жагсаал нь 1989 оны Тяньаньмэний талбай дахь ардчиллыг дэмжигч хөдөлгөөнийг арми дарснаас хойших хамгийн өргөн хүрээг хамарсан эсэргүүцэл болж байгааг хэвлэлүүд тодотгож байгаа юм. Гэхдээ энэ удаагийн жагсаал нь засаглалаа ганхуулах хэмжээнд хүргэхгүй гэж шинжээчид үзэж байгаа билээ.

Эх сурвалж: AP NEWS

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна