БНХАУ-ЫН ДАРГА АСАН ЖЯНЬ ЗЭМИН ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
urug.mnСэтгүүлч: admin
ДЭЛХИЙ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

БНХАУ-ын дарга асан Жянь Зэмин 96 насандаа Шанхай хотод таалал төгслөө. Тэрээр цусны хорт хавдартай байсныг Синьхуа агентлаг мэдээлсэн байна. ХКН-аас “Нөхөр Жянь Зэмин таалал төгссөн нь манай нам, цэрэг арми, нийт ард түмний хувьд нөхөж байршгүй гарз тохиолоо” гэж олон нийтэд хандан мэдэгджээ. Жянь Зэмин нь БНХАУ-ын даргаар 1993-2003 оны хооронд ажиллаж байсан, 1989 оны Тяньаньмэний талбайд гарсан эсэргүүцлийн дараах нөхцөл байдлыг зохицуулж чадах хүн хэмээн томилогдсон байдаг. Түүний засаглалын үеийг Хятадын эдийн засаг гадаад ертөнцөд хөл тавьсан үе хэмээн нэрлэгдэг байна. Мөн тэрээр АНУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлэх үе шатыг эхлүүлсэн нэгэн гэгддэг билээ.

Эх сурвалж: BBC
 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна