Д.ОЮУНБИЛЭГ: ҮЙЛДВЭРЛЭГЧ 15 КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
НИЙГЭМ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Экспорт олон улсын худалдааны төв нь нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдээ дэмжиж, экспортыг нь нэмэгдүүлэх, тэднийг олон улсын зах зээл дээр гаргах үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотноо монгол үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг таниулан ажилласаар гурван жилийн нүүрийг үзжээ.

Энэ талаар Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг дараах мэдээлийг өглөө.

“Хамгийн гол нь ААН-үүд, бизнесүүд маань дан дангаараа биш экспортод хамтдаа нэгдэж нийлээд гарвал зардал буурах, илүү үр дүнтэй байх боломж харагдаж байгаа. Дэлхийн худалдааны төв дээр гарч байгаа Mongolian gallery нэрийн монгол брендийн худалдааны төвд, одоогоор 14-15 орчим бренд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, таниулах, америкийн 300 сая хэрэглэгчтэй зах зээлд гарах зорилго агуулаад явж байна. Манайх арьс шир, ноос ноолуур, жижиг эдлэлүүд, хоршоологчид, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэх мэт экспортыг зорьж байгаа бүх л ААН-үүдтэй хамтрах боломжтой. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэхээс илүү монголоо сурталчлах давхар үйл ажиллагаа явж байдаг. Энэ хүрээнд уран зураачдын үзэсгэлэн гаргах, монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг танилцуулах гэх мэтчилэн олон чиглэлээр явж байна.

Жишээ нь ноос ноолууран бүтээгдэхүүн дээр давтан хэрэглэгч маш их байдаг. Гол нь бидний бүтээгдэхүүнийг сайн таньдаггүй. Хятад бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай гэхээр, чанар нь илүү сайн байдаг. Үүнд хэрэглэгчид их сэтгэл ханамжтай байдаг. Гурван жилийн хугацаанд борлуулалт маань нэмэгдэж, хүмүүс таньж мэддэг болж байна. Дээр нь цахим худалдаагаар дамжуулаад гэртээ сууж байгаад худалдан авах боломж нэмэгдэж байгаа учраас энэ тал дээр давуу байна.

Гол нь манай үйлдвэрлэгчид үйлдвэрлэж чадаж байна. Чанар сайн байна. Дээр нь түүхий эдийн нөөц боломж асар өндөр байна. Гол алдаад байгаа зүйл нь маркетингийн концефцүүдийг хийж чаддаггүй. Энэ нь маш том дутагдал. Үүнийгээ засаж сайжруулбал бид алзахгүй" гэлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна