"ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ЭДГЭЭХИЙН ТӨЛӨӨ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА"
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

29 настай залуу хосууд гурван настай охиноо эмчлүүлэхээр бүхий л боломжоо дайчилж байна. Тэдний бага охин Амунгоо 100 мянгад 1 тохиолддог маш ховор буюу мэдрэлийн эдийн хавдартай гэж оношлогджээ. Хэрвээ БНСУ-д 700 орчим сая төгрөгийн өртгөөр эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу ирсэн өгсөн байна. Тиймээс халуун сэтгэлт Монголчуудаасаа хандив хүслээ. Тэд өөрсдийн хөдөлмөрөөр бүтээсэн онлайн дэлгүүрээ зарж, үлдсэн бараагаа борлуулан, өдөр шөнөгүй зүтгэж байна.

Охины аав Б.Бэгнүтэй “Охин маань одоо хөл дээрээ айхтар явж чадахгүй, их сульдаж турсан. Солонгос руу эмчилгээнд явахад 300 сая вон хэрэгтэй. Эхний ээлжинд бид өөрсдөдөө байсан бүх юмаа зараад, одоогийн байдлаар 200 сая төгрөг босголоо.  Яахав ээ, амьдрал дахиад босоод л ирнэ. Миний охин бол ирэхгүй шүү дээ.

Хоёулаа солонгост сурч ирээд, дэлгүүрээ нээгээд л, дэлгүүрийнхээ хананд гэр бүлээрээ хамтдаа жаргалтай амьдрахыг бэлгэдэн зураг зурж байлаа. Хэдэн жил хичээж зүтгэж, "Амьдрал одоо л босоод ирлээ дээ" гэтэл гэнэт ийм аймаар мэдээ сонслоо. Гэхдээ бид хоёр эцсээ хүртэл охиныхоо төлөө явна.

Бид хоосон хандив гуйхыг хүсээгүй. Ижилхэн бизнес эрхэлдэг ах эгч нар маань бидэнд бараа хандивласан. Түүнийг нь зарж охиныхоо эмчилгээний зардалд нэмэрлэж байна. Одоо бид хоёр “Хандивын аянд маань нэгдээд өгөөрэй. 500,1000 төгрөгөөр нэг оймс  ч болтугай худалдаж аваад, буцаагаад тэр мөнгө нь миний гуравхан настай охинд хандив болно шүү. Туслаад өгөөрэй"  гэж чин сэтгэлээсээ гуйж байна.

Яаж ийж байгаад зүтгэе. Нөхөр бид хоёр хоёулаа солонгос хэлтэй. Хүүхдээ авч очоод би эмнэлэгт байх хугацаанд нөхрөөрөө ажил хийлгэе. Солонгост байгаа Монголчууд  маань бас чадлаараа тусална гэсэн. Манай найзууд үүрээр 4,5 гээд явцгаасан. Одоо арай ирээгүй л байна. Тусалж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлаж байгаа шүү.

Өдөрт хэд уйлж, хэд инээж байна, бид хоёр. Бид хоёрт өгсөн 500 төгрөг чинь миний охины ирээдүй юм шүү, хүмүүс ээ” гэсэн юм.

Одоогоор Амунгоо охины бие сул, хөл нь аажмаар мэдээ алдаж эхэлсэн байна. Тиймээс хугацаа алдахгүй мэс засалд орох шаардлагатай байгаа юм. Иймээс элэг нэгт Монголчуудаа сайхан сэтгэлээр тусалж, Амунгоо охины хандивын аянд нэгдэхийг хүслээ. Үзэгч та бүхэн залуу гэр бүлийн борлуулж байгаа бараанаас худалдаж авснаар монголын нэгэн гэр бүл элэг бүтэн болоход тусалж чадна. Хандивын данс: Хаан банк, 5024762614 Утас: 88909654, 89111442

 

Бичлэгийг дээрээс үзнэ үү.

10 сэтгэгдэл


comment image

Зочин - 2022-12-01

huurhun ohin n zaawal idgeh bolnoo

192.82.72.185


comment image

Зочин - 2022-12-01

Дүүд минь туслаарай .

103.80.210.16


comment image

Зочин - 2022-12-01

Ёооё хэцүү юм бэ.энэ болгонд эмзэглэсээр. Монголын маань үрс эрүүл энх байтугай

66.181.161.108


comment image

Зочин - 2022-12-01

Хөөрхөн охин нь эрүүл болж элэг бүтэн жаргалтай амьдраарай

66.181.191.194


comment image

Зочин - 2022-12-01

Өнөө муу хоцрогдсон гэх Соц нийгмийн үед хүүхдийн хорт хавдар гэж байгаагүй Шүү Бид ер нь ямар нийгмийг байгуулаад ингэж их зовж бна да Бүх халдвар болон халдваргүй өвчин хорт хавдараар дэлхийд тэргүүлнэХулгай дээрэм дийлдэхээ байсан Шударга ёс бүүр байхгүй мартагдсан дууль болсон Энэ бүхнийг яаж засах вэ Ардчилал гэж юу юмбэ Хаана бна Тэр гоё сайхан ньБүх муу юм цэцэглэн хөгждөг юм бол ардчилал ямар хэрэгтэй нийгэм юм бэ Дарангуйллаас доор амьдрах боллоо

59.153.112.117


comment image

Зочин - 2022-12-01

Handiw.t negdlee.hurdan edgeerei.

66.181.161.9


comment image

Зочин - 2022-12-01

хүүхэдүүд хүд өвчинөөр мөн ч олон өвчилж бндаа.юунаас болоод бдийм болдоо.хэцүү юмаа.тархины саажилт гэдэг нэг гайтай өвчин өөр маш олон хүүхэд өвдөж зовж бна.

202.126.90.158


comment image

Зочин - 2022-12-02

Хандивт нэгдсэн хурдан идгээрэй

66.181.161.87


comment image

Эмээ - 2022-12-02

Хандивт нэгдсэн. Охин нь хурдан эдгэж элэг бүтэн эрүүл энх жаргалтай сайхан амьдарцгаагаарай

192.82.73.131


comment image

Зочин - 2022-12-03

Хурдан идгээрэй охин минь хүмүүсээ боломжолроо туслхад өгөөрэй гэж уриалж бн.

66.181.176.234