ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ИРГЭДИЙН ИТГЭМЖЛЭЛИЙГ НОТАРИАТЧААС АВДАГ БОЛЛОО
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авах төлөөлөгч нь өөрт ойрхон байрлах аль ч нотариатчаас авах боломжтой боллоо.
Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин арванхоёрдугаар сарын 1-нээс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авахыг тус газраас мэдэгдлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна