ГОВЬ НУТАГТ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ БОЛОМЖ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

Өмнөговь аймгийн Баяндалай суманд гүний худаг, хүлэмж барих төслийг анх 2020 оноос эхлэн санаачилж, Америкийн Нэгдсэн улсын төрийн бус байгууллага “Spirit of America”-аас санхүүжилттэй амжилттай хэрэгжүүлсэн байна. Төслийг санаачлагч Ч.Бямбасүрэн нь сэргээгдэх эрчим хүчээр АНУ-д сурч төгссөн бөгөөд анх говь нутагт ногоо тарих боломжтой гэдгийг олж харсан байна. Нар, салхины хосолсон энергиэр ажиллах энэхүү гүний худаг, хүлэмж баригдсан нь нутгийн ард иргэдэд ногоогоо өөрсдөө тарих, цааш борлуулах зэрэг өрхийн орлогод нэмэр түлхэц болж байна. Гүний худгийн хувьд ойр орчмын арван айлыг хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжоор хангах юм. 

Төслийг санхүүжүүлэгч “Spirit of America” ТББ-ын Данни Сантос: “Хүлэмж баригдсанаас хойш 3 сарын дараа очиж үр дүнгээ харахад иргэд хүнсний ногоогоо өөрсдөө тарьж, нэмэлт орлого олох боломжийг олж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлсэн.”

Хоршооны дарга Л.Бурмаа: “Энэ төслийн үр дүнд 100кг өргөст хэмх, 10кг гаруй улаан лооль борлуулаад байна. Хөрс тордох ажлаа сайн хийвэл энд ургахгүй ногоо гэж байхгүй.” 

Төслийн бас нэгэн зорилго нь аль ч нутагт энэхүү ажлыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харуулж байна. Зөвхөн 10 айл өрх хамтарч гүний худгаа бариад хүнсний ногоогоо тариалж эрүүл хоол хүнс хэрэглэхийг бусад говь нутагт аймгууд болон бүх аймгууддаа уриалж байна.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын иргэд санхүүжүүлэгч Spirit of America, усны тоног төхөөрөмж нийлүүлсэн “Хишиг юниверс”, хүлэмжийг нийлүүлсэн “Мөнх ногоон тал” компанийн хамт олонд талархлаа илэрхийлж байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна