МАНЖУУР ХОТОД МОНГОЛ УЛСЫН КОНСУЛЫН ГАЗАР НЭЭГДЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар арваннэгдүгээр сарын 29-ний өдөр нээгджээ. 

Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар Ковид-19 цар тахлын амаргүй цаг үед Консулын газрын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагуудад талархал илэрхийлэв.

Тус Консулын газрын хариуцсан тойрогт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймаг, Манжуур хот болон Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Аршаан боомтууд багтаж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна