УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРААНД ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 жил, 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 онынэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Эрчим хүчний сайдад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг тооцож, “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-ын хэрэгжилтийг судлан, журмыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт, хяналт, дүн шинжилгээ хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт Архангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорноговь аймгийн болон Эрүүл мэндийн яамны албан тушаалтнуудад хамаарах төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг хянаншалгасан байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд болон нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээллийн мөрөөр зарим албан тушаалтнаас тайлбар тодруулга авах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд “Өргөө” амаржих газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанарын алба, УБЕГ, ХХҮЕГ, И-Монгол академи ТӨҮГ, “Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” зэрэг байгууллагыг хамруулжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна