ЗӨВЛӨГӨӨ: ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЛИЙГ 70 ХУВЬ БУУРУУЛАХ АРГА
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
НИЙГЭМ 7 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдар болон нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байна. ХСҮТ-өөс 2020 онд хийсэн судалгаагаар 6702 иргэн хорт хавдраар өвчилсөн бол 4321 иргэн хорт хавдрын улмаас амь насаа алджээ. 6702 иргэний 32 хувь нь элэгний хорт хавдар 17 хувь нь ходоодны хорт хавдар байгаа талаар ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэдээлсэн.

Хорт хавдрыг эрт шатанд оношилж, мэс заслын цогц эмчилгээ авч чадвал 100 хувь эмчлэгдэнэ.  Гэвч оношлогдож байгаа өвчтөнүүдийн 73 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь том асуудал юм. Хавдраар оношлогдсон эмчилгээнд орж байгаа нийт хүмүүсийн 65 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг. Мөн хорт хавдраар анх оношлогдсон нийт иргэдийн 39 хувь нь  л таваас дээш жил амьдардаг байна.

БидХавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасгийн хоол боловсруулах замын мэс заслын эмч М.Чинзоригоос хавдрын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.

-Хорт хавдар бидний айх, сэрэмжлэх том асуудлуудын нэг болоод байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-2021 оноос бид эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай боловч, оношлогоо ихэссэнтэй холбоотой хавдарын эмнэлэгт ирэх өвчтөний тоо нэмэгдэхэд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд хавдарын өвчлөл статистикийн хувьд ихсэх хандлагатай байгаа ч, магадгүй 10 жилийн дараа хавдарын өвчлөл буурч, хүмүүс эрт үедээ оношлогдож, эмчлэгдэх, бүүр цаашлаад урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролтой болох нь хамгийн чухал юм.  Өөрөөр хэлбэл, хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүдийг мэддэг байх нь чухал гэсэн үг.  

Нэгдүгээрт 40-өөс дээш насны хүмүүс оношилгоо шинжилгээнд идэвхтэй хамрагдах ёстой. Нөгөөтэйгүүр хүн бүр эрүүл амьдралын хэв маягт шилжих нь чухал юм. Эрүүл хооллолт гэхээр хүмүүс өөх, тос багатай хоол л иднэ гэж бодоод яваад байдаг. Зөв хооллолт гэдэг нь цаг хугацааны давтамжтай салшгүй холбоотой. Өглөө, өдөр, оройн цагаар тохирсон хэмжээтэй хоол идэж хэвших нь зүй. Ядаж л гэдсээ дүүртэл идэхгүй байх нь эрүүл хооллолтын эхний алхам. Юм идчихээд хэвтэх, эсвэл босоогоороо идэх гэх мэт үйл явц нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Урт хугацаандаа хорт хавдрын шалтгаан болох үндэслэлтэй. Нэг үгээр хэвшсэн буруу зуршлаа засах хэрэгтэй л гэсэн үг. Үүнийг бүгд мэддэг юм шиг боловч хэрэгжүүлдэг нь ховор. Тиймээс энэ зөвлөгөөг би дахин өгмөөр байна.

-Манай Улсын хүн амын дийлэнх нь D витамины дутагдалтай гэсэн мэдээлэл харсан. Ер нь витамины дутагдлаас үүдэж хавдраар өвчлөх эрсдэл нүүрлэх үү?

Монголчуудын D витамины дутагдал 95 хувьтай байгаа. Иргэд дутагдаж байгаа витаминуудаа нөхөх хэрэгтэй юм. Жишээ нь, D витамин калцийн шимэгдэлтийг нэмэгдүүлж, зөөвөрлөлтийг сайжруулдаг. Булчин мэдрэлийн системд ч нөлөөлдөг. Мөн дээр нь дархлаа тогтолцоог сайн дэмждэг учир хавдарын эсрэг дархлааг хүртэл сайжруулдаг. D витамины дутагдалгүй, хэвийн хэмжээнд байлгах нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг 24 хувь бууруулна гэсэн судалгаа бий. Мөн дээр нь Омега-3,  дасгал хөдөлгөөнийг хослуулж чадвал хавдраар өвчлөх эрсдлийг 50-70 хувиар бууруулах боломжтой талаарх шинэ судалгаа саяхан нийтлэгдсэн.

Бид утаатай агаарын бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа учраас нарнаас авах D витаминаа хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Мөн далайн гаралтай бүтээгдэхүүн тэр бүр хэрэглээд байдаггүй учраас идэж буй хүнснээсээ Омега авах боломж хомс. Тиймээс эдгээр бэлдмэлүүдийг нэмэлтээр хэрэглэх нь ирээдүйн хавдарын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ашиг тустайг судалгаа харуулж байна.

Нэмэлт мэдээлэл: Манай Улсад зөвхөн ходоодны хорт хавдраар гэхэд 2020 онд 650 орчим хүн өвчилсөн байна. Эдгээр өвчлөлийн 77-83 орчим хувь нь хожуу шатандаа буюу 2, 3, 4 дүгээр шатандаа оношлогдсон байдаг. 650 өвчтөний 423 нь мэс заслын эмчилгээ хийлгэж, бусад нь хагалгаа хийх боломжгүй гэж оношлогджээ. Ийм байдалд хүрэхгүйн тулд үзлэгт тогтмол орж, эрүүл амьдралын хэв маягт шилжиж, эрсдлээс өөрийгөө хамгаалахыг уриалж байна. Ялангуяа залуу наснаасаа л эрүүл амьдралын хэв маяг, эрдэс, витамины дутагдалаа нөхөх, зөв зохистой хооллох, дархлааны системээ дэмжиж, бие, сэтгэлээ эрүүл байлгах нь биднээс шалтгаалах, бодит хүчин зүйлүүд юм.

 

 

16 сэтгэгдэл


comment image

Зочин - 2023-01-26

Оношлогоо муу байна.3 өөр эмнэлэгт харуулахад 3 өөр хариу гардаг.Үүнийг баталгаажуулах олон улсын баталгаажуулалтад байнга ордог оношлогооны төв хэрэагтэй

202.21.109.40


comment image

Зочин2023 2.16 - 2023-02-16

Хсүтөвд шинжилгээ өгөөд хариу нь зүгээр гараад сарын дараа эрт илрүүлгээр хавдартай оношлогдсон

202.55.188.109


comment image

Зочин - 2023-02-19

Хор хавдраас урьдчилан сэргийлэх Төрийн бодлого завхралд хүрсэний гол буруутан нь ХСҮТ-ийн үе үеийн эрх мэдэлтэн, албан тушаалтнууд болон ЭМЯ-ны бодлого өоловсруулагчид шийдвэр гаргагчид мөн. Монголчуудын хоол хүнсийг хуванцраас салгасан тохиолдолд хор хавдар жинхэнэ 70 хувь буурна. Хар тугалгатай, фталаттай хоол хүнс 45 жил хэрэглэж бгаа ард түмэн аймшигт өвчинтэй учрах нь зайлшгүй юм.

192.82.70.41


comment image

Зочин - 2023-03-17

Хавдар судлал үнэхээр хэцүү юм билээ цаг авахаар очиход сар гарангийн цаг байна гэхийн цаг авахаа больж оочирлоод үзүүлье тэр нь явдал багатай тэгэхгүй бол хоёроос гурав дахин сар гариу явах хэцүү бншүү

64.119.24.12


comment image

Зочин - 2023-03-17

Би В вирусыг эрт илрүүлж эмчийн хяналтанд ороод 6 -7 жил болж бна байнга жилдээ 2 удаа сүүлдээ 3 жил улралдаа 1 удаа жилд 4 удаа хамрагдсан боловч эм л бичиж өгдөг байсан одоо маш хүндэрсэн манай улсын том эмнэлгүүд эмчилгээ тааруухан танилгүй болохоор үзээд л болоо

202.9.40.146


comment image

Зочин - 2023-03-19

Урьдчилан сэргийлж бна гээд жил бүр эсийн шинжилгээ өгдөг хариу нь зүгээр гарлаа гэдэг байсан чинь эрт илрүүлгээр хавдартай оношлогдсон

66.181.185.201


comment image

Зочин - 2023-03-19

Mash ih bayarlalaa talarhaj bna

108.83.220.27


comment image

Рвдмх - 2023-03-20

Хавдарын эмнэлэгтйн ачаалал их эмч нарт нь танил тал хэлвэл өөриймсөг үзнэ хяналтанд нэрийн дор явж байгаа гэв гэнэт хүндэрсэн гэж хэлэх вий гэж айдаг миний үзүүлж байх хугацаанд хандлагаас үүссэн бодол

192.82.73.51


comment image

Зочин - 2023-03-20

Хэдэн жилийн өмнө хавдар судлалын төвийн эмнэлэгт улаан хоолой харуулсан төлбөрөа төлөөд харуулсан л даа эмч нь залуухан эмэгтэй хоолой дурандаж үзчихээд шархтай бн өрхийнхөө эмчид ханд гар гэсэн шүү эм бичээд өгч болноо доо гэтэл маш ууртай гар гэж хашгирсан би айж бас хэрэг хийсэн хүн шиг эвгүй байддалд орсон

202.9.46.125


comment image

Зочин - 2023-03-21

Монголчууд өмнө нь Д витамин омего гэж хэрэглэдэггүй байхдаанээх хотт хавдраар өвчлөөд байдаггүй байсан. Өмөн үү гэдэг өвчинмонголд огт хамаагүй мэт, хожуу хэн нэшэн хавдар тусч нас баржээ гэхээр гайхан халаглаж байсан үе 30 аад жилийн өмнөхөн. ..тийм ховорбайсан...гол нь хүнсэндээ, ахуйдаа юу хэрэглэдэг болсон, түүндээ огт анхаарал тавьжсудоаж хоиих ёстойг нь хорьдоггүйүерийн хамгаалалт тавилгүй үерт аваад үйгээд сууж байгаатай адил л байдаг. Эот илрүүлэг нь эрт оношлох нэг арга мөн бооовч хавдрыг буулгах устгах арга биш. Хамгийн гол нь юунаас болжхавдар үүсээд байгаагийн уг сурвалжийг нь олж, таниж түмнийг л иргэд хэрэглэхийг тас ториглож иргэдээ хамгаалах л нэн шаардлагатай зөв арга хэмжээ болно. Эх үүсвэрийг нь хорьж чадвал хавдрыг зогсоож багасгаж болно.

66.181.187.248


comment image

Зочин - 2023-03-21

Эрт илрүүлэгт БЗД н эмнэлэгт орсон. Ходоодны дурангын зурагаа 2р эмнэлгийн эмчид аваад очтол юу ч харагдахгүй байна гээд дахин дурангын цаг авчихаад байж байна даа.

192.82.87.251


comment image

Чулуунболд - 2023-03-24

Өвдсөний хойно л илрүүлэх тухай ярихаас биш өвдөхөөс нь өмнө яаж гэдгээ энэ эмч нар огт мэдэхгүй. Тэгээд ч анагаах ухааны сургуульд эрүүл амьдралын хэв маяг заадаггүй учраас тэд бас мэддэг юм шиг ярьж болохгүй. Гэтэл эд нар нээг их мэддэг юм шиг яриад хүмүүст маш буруу ойлголт мэдээлэл өгөөд байгаа. Тэрүүгээрээ хүмүүсийн эрүүл, амьд явах эрхэнд халдаад байгаа шүү. Эмч нар эмээ л мэддэг хүмүүс.

202.126.88.75


comment image

zochin - 2023-03-24

Manai emch nar vneheer chadwargui ym bnlee uchnuun ochood bhad l onoshilj chaddaguin ym bnlee hawdar sudlaliin emegteichvvdin emch Suwdmaa geed neg aluurchin bna 3-4 jilin umnu l ochd bhd zgr geed bsn 4 r vedee irj bj l uur emlgt medsen estoi neg aluurchiddaa hawdriin emch nar aimar hvnii musgui aluurchid

118.235.4.234


comment image

Зочин - 2023-03-24

Mgl emch nar ch dee chawas bvtehgui aluurchidda

118.235.4.56


comment image

Зочин - 2023-03-25

90 оноос өмнө Монголчууд хорт хавдар гэдгийг бараг мэддэггүй байсан. Уулын аманд цацраг туяад хэвтсэн гэж хаяа яригддаг байсан. Тэр үед хүмүүс Д витамин гэж хэрэглэдэггүй байсан ч эрүүл байсан. Гэтэл сүүлийн 30 жилд хорт хавдар тусах нь эрс нэмэгдсэн. Омега, Д витамин дутагдсанаас биш л дээ. Хятадаас хортой хүнс орж ирээд байна уу эсвэл махн хүнсний хятад ченжүүд элдэв химийн бодис холих, хуванцар савнууд хорт хавдар үүсгээд байна уу? Биднийг гаднаас л санаатай хордуулаад байх шиг. Тэрнээс өмнө нь иддэг байсан мах гурил сүүгээ л бид идэж байгаа.

66.181.184.218


comment image

Б.Эрдэнэцэцэг - 2023-03-25

Zowlgoo mash sain ogdog mundag emch shvv Tanid ajil amidraliin ondroos ondor amjilt hvsie

66.181.161.229