ЭМЯ: СОНГДОД ИЛЭРСЭН ХОЁР ИРГЭНИЙ /PCR/ ХАРИУ ХАЛДВАРГҮЙ ГАРЛАА
urug.mn Сэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт байсан хоёр иргэнээс авсан лабораторийн /PCR/ шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарчээ.

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр “Улаанбаатар-Сонгдо” эмнэлэгт хоёр иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахад коронавирусын халдвартай гарсан. Тус эмнэлгийн амбултороор үйлчлүүлж байсан нэг иргэн болон хавдрын оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэнээс шинжилгээ авахад хариу эерэг гарсан тухай ЭМЯ-наас шууд мэдээлэл хүргэсэн билээ.  

Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өндөр настны хувьд ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд уруу зорчсон. Өвөөгөө гуравдугаар сарын 20-нд эргэж иржээ. Ингээд хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан байдаг. Энэ дагуу тус эмнэлэгт холбогдох албаны хүмүүс яаралтай тус эмнэлэгт байсан 40 гаруй иргэнийг тусгаарлан эмнэлгийн гаднах талбайг ариутган халдваргүйжүүлж ажилласан. Мөн тус эмнэлэгээр үйлчлүүлсэн иргэдийг тусгаарлалтанд аваад байгаа билээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна