ҮЙЛ ЯВДАЛ: 2023 ОНЫ ЭЕШ-ЫН ТАЛААР МЭДЭЭЛНЭ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 жил, 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.
10:00 цагт: Боловсролын үнэлгээний төвд 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 9166-6022.

10.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэлнэ.

11.30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлнэ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна