СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ДОЛООН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ОСОЛ ГАРЛАА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 6 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 21 цаг 35 минутын орчимд онц ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож байсан эрэгтэй 41 настай Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7 маркийн зургаан автомашиныг мөргөжээ. Ослын улмаас 41 настай эмэгтэй О гэмтсэн байна.

Дээрх зургаан машин мөргөсөн ослыг ТЦА-наас хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар, зургаан автомашин мөргөсөн осол гаргасан жолооч осол гаргах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэв.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна