Э.БАТШУГАР: КАПИТАЛ БАНК ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ХОХИРОЛ УЧРУУЛСАН
urug.mnСэтгүүлч: Админ
УЛС ТӨР 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Капитал банк манай эдийн засагт маш их хор хохирол учруулсан гэж УИХ-ын гишүүн Э.Батшугар хэллээ.

Тэрбээр, "Үүнтэй холбоотой асуудлын зарим бичиг баримтыг санаатайгаар устгасан нь ил боллоо. Хууль хяналтын байгууллагууд үүнд анхаараасай. Нийгмийн даатгалын сангийн 300 орчим тэрбум төгрөгөө Капитал банканд алдсан. Мөн энэ банкны хамаарал бүхий компаниудын Хөгжлийн банкнаас зээлийг нийлүүлбэл нийт 400 орчим тэрбум төгрөг болно” гэв.   

Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон, зээлийн сонсгол үргэлжилж байна. ХХБ, Голомт, Капитал гэх мэт банкуудаар дамжуулан компаниуд 2014 онд зээл авсан юм.  

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна