Ш.БАТХҮҮД ЕСӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, ТАЛИЙГААЧ Г.АЛТАНГ ЦАГААТГАЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
УЛС ТӨР 5 өдөр, 1 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх "Жаст Групп"-ийн захирал Ш.Батхүү болон Э.Сүрэн, талийгаач Г.Алтан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Мөн шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоосон байна.

Харин Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулахад, Жаст Групп"-ийн захирал Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Тухайн хэрэгт түүнтэй хамт талийгаач Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.

2 сэтгэгдэл


comment image

Зочины үг - 2023-03-17

Ид бүтээх саыхан насаа,цаг хугацаагаа шуналтай сэтгэлээсээ болоод шоронд ингэж өнгөрөөж,бойтоглож ч явах гнж дээ.Аав,ээжийн ач тусыг ингэж хариулах ч гэж дээ энэ түнтийсэн луйварчин.Дүүрсэн хүн хог л гэe!

192.82.85.237


comment image

Зочин - 2023-03-18

Сүрэнд ялыг нь өгөх ёстой. Луйварчидыг өөгшүүлж болохгүй.

64.119.23.141