БАГШ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ БОСГО ОНООГ 400-480 БОЛГОН БУУРУУЛСАН НЬ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ДАМПУУРАЛ УУ?


F,Dүнэлгээтэй, өөрөөр хэлбэл муу сурлагатнууд түмний хүүхдэд багшилж, боловсролын салбар дампуурал руугаа ойртлоо.
Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А/97 тоот тушаалаар шинэчлэн баталжээ.Тушаалын хавсралтаар Улаанбаатар хотын их, дээд сургуульд оюутан элсүүлэхдээ баримтлах Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 440-480 байхаар баталсан байна. Харин орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын байгууллагын оюутан элсүүлэх босго оноог 410 байна хэмээн заажээ.
Үүнд сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн багшийн хөтөлбөрөөр суралцах босго оноо 400, бага ангийн багшаар суралцахад440, дунд боловсрол олгох багшийн босго оноо 480 байхаар бууруулжээ. Үүнийг албаныхан тайлбарлахдаа багшийн мэргэжил сонгох оюутнуудын тоо цөөрсөн учраас ийнхүү босго оноо бууруулсныг хэлэв.
ЭЕШ-ын 800 оноог 100А дүнгээр бодвол, F,Dүнэлгээтэй, өөрөөр хэлбэл муу сурлагатнууд боловсрол эзэмшихээр, сурч буй хүүхдүүдийн ирээдүйг бүтээнэ гэсэн үг. Энэ бол шалгалтдаа бэлдэж, хөдөлмөрлөөгүй нөхдийн “буудаж” авдаг оноо. Буудаж авсан оноогоороо түмний хүүхдийг залуурдана гэвэл боловсролын салбар дампуурна гэж олон нийт үзэж байна.
Энэ талаар иргэд цахим орчинд байх сууриа илэрхийлэхдээ,
- Босго онооны шинэчлэн баталсан журмыг чанартай чадамжтай иргэн бэлтгэхэд саад болсон үйлдэл гэж харж байна. Боловсрол сургууль төгсөх хоёрыг бүү андуур. Төгссөн болгон Их сургуульд орох албагүй шүү дээ. Тооноос илүү чанар чухал болоод байна. Өндөр оноотой, чадамжтай нь их сургуульд орох хэрэгтэй. Чадахгүй нь заавал орох албагүй. Чадамжгүй бол дахин суралц, бас дахин бэлдэх хэрэгтэй. Тэгж гэмээ нь боловсролын салбар хөгжинө.
- Багш хомсодлоо ч тэдний оноог бууруулах буруу. Хорооллын 96-р сургуульд сурагчийн нүүрлүү гоймон цацаж, анги хамт олныхоо групп чатанд ангийн охиныхоо аавыг, “хөгшин тэнэг” гэж доромжлох увайгүй багш байна. Ийм нөхөд л олон болно гэсэн үг. Багш сурган хүмүүжүүлэгчдийн босго оноо өндөр байх хэрэгтэй. Багшийн цалинг нэмэх шаардлагатай. Тэгвэл боловсон хүчин олшрох байх...

ЗБатжаргал - 2023-03-17
Яах араггүй л доош нь унгаах юм даа уул нь дундаж нь 600 оноотой байж төгсөөд ажиллах ажлын газрын цалин хөлс нь дэлхийн жишигт хүрж байж хөгжих бол уу тэрнээс хүн суралцахгүй б.а гэдэг бол ажлын байрны хариуцлаг ачаалалд нь тохирсон цалин хөлс өгөөгүйд л байдаг юм б.а шүү хөө
202.21.109.209

Зочин - 2023-03-17
Багш нар сайн байжийж, ирээдүйд улс орноо авч явах хүүхдүүд сайн байна шүү. Өнгөрсөн 30 жилд боловсролын салбараа, эрүүл мэндийн салбараа орхисоноос болоод, ганзагын наймаа хийсэн хэдэн нөхдүүд улс орон удирдаад байгаа мөн тэр чигээрээ өвчтэй иргэдтэй болсон. Дор хаяж хүүхдүүдээ цаг барьдаг, худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй, хэлсэндээ хүрдэг, ажил эхлүүлвэл дуусгадаг, хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг, юмыг эвдэж сүйтгэдэггүй мөн ажилсаг болгож хүмүүжүүлмээр байна шүү. Тэгвэл юун тэр оюу толгой, эрдэнэт, таван толгой вэ? Тиймээс багш нарыг өндөр стандартад бэлдэх хэрэгтэй. Хангамж, цалин хөлс сайтай байлгамаар байна. Хүнтэй харьцах дуртай, шилдэгүүдийг нь багш өолгож баймаар байна.
103.10.22.89
2 сэтгэгдэл