ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
СПОРТ 4 өдөр, 2 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, "АПУ" ХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын арслан Б. Орхонбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Батжаргал, Э.Даш нар үлдсэн байна.

1 сэтгэгдэл


comment image

Цэрэг эр - 2023-03-18

Барилдаан сайхан боллоо. Бөхчүүд маань жудагтай шуурхай барилдлаа. Харин бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэн өгч байгаа шагнал гардуулахдаа анхаармаар зүйл харагдлаа. Хүндэтгэн өгч байгаа зүйл маань генералын өмдний улаан хажааснаас нэг их илүү хүндтэй биш юм шиг харагдсаныг нуух юун. Шагнал гардуулахаар генералын ард нь зогсож зогсож буй хурандаанууд харин шагналаа хүндэтгэлтэй барьж буй харагдсан шүү.

202.126.89.117