М.ЭНХЖАРГАЛ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ТУЛАЛДАНА
urug.mnСэтгүүлч: admin
СПОРТ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ Энэтхэг улсад үргэлжилж байна.65 орны 300 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас найман боксчин хүч сорьж байгаа юм.

Монголын боксчдоос өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал хүрэл медалийн төлөө тулалдана. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр шөвгийн наймд Бразилын тамирчин Татьяана Чагасыг 4:1-ээр ялсан. Өнөөдөр дэлхийн медальтан болохын төлөө Италийн боксчин Олена Савчуктай хүч сорино. Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр нарын шавь М.Энхжаргал өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны гурван боксчны нэг.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 52 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн мөн медалийн төлөө өрсөлдөх болзол хангаад буй. Тэрбээр шөвгийн наймд Мозамбикийн тамирчин Х.Багаог техникийн илт давуугаар ялсан. Ингэснээр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Италийн боксчин Сиринэ Чараабитай тулалдана.

Сонирхуулахад, Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монгол Улсын анхны төдийгүй цорын ганц медалийг Гавьяат тамирчин М.Нандинцэцэг хүртсэн.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна