В.О.ИРИНА: ОЙР ОЙРХОН БАГА ИДЭЖ ХЭВШСЭНЭЭР ЦӨСНИЙ ЧУЛУУ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА
urug.mnСэтгүүлч: admin
НИЙГЭМ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Цөсний чулуу биед үүсэх явц хүмүүсийн 90 хувьд нь ямар нэг шинж тэмдгээр илэрдэггүй. Тухайн хүнд өвдөлт, зовуурь байхгүй ч чулуу үүссэн байх эрсдэлтэй талаар "Бона вита" эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч В.О.Ирина хэлсэн юм. Түүнээс уг өвчин үүсэх шалтгаан, мөн хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.

ЦӨС ӨТГӨРСНӨӨС БОЛЖ ЦӨСНИЙ ЧУЛУУ ҮҮСДЭГ

Тэрээр энэ талаар ярихдаа "Цөсний чулуу бол цөсний өтгөрлөөс болж үүсдэг өвчин. Энэ нь өөх тосны солилцоотой хамааралтай байдаг. Үүнийг үүсгэх гол шалтгаан нь буруу хооллолт болон удамшил, таргалалт цөсний эмгэгээс үүдэлтэй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн хоол боловсруулах судлаач, эмчид хандаж шаардлагатай шинжилгээг өгч, тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Мөн илчлэг өндөр, холестрин буюу амьтны өөх тос ихтэй хоол хүнснээс татгалзаж, зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга зам юм.

ЭМЧИЙН ҮЗЛЭГТ ТОГТМОЛ ХАМРАГДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Цөсний чулуужилттай хүмүүсийн зарим нь хагалгаанд орохгүй байх тохиолдол байдаг. Энэ үед цочмог нойр булчирхайн үрэвслөөс гадна бусад архаг өвчин үүсэх хүндрэлтэй. Цөсний чулуу нь өөх тосны шалтгаантайгаар болон пегментээр үүссэн байдаг. Эдгээр нь яаж ялгагддаг вэ гэхээр пегментийн хэлбэрт нь кальцижсан чулуу байдаг. Ихэвчлэн залуу хүмүүст тохиолддог жижиг хэмжээтэй бол өөх тосны шалтгаанаас үүссэн чулуу нь том хэмжээтэй. Гэхдээ аль ч хэлбэрийн чулуу байсан өөр эрхтэнд хүндрэл үүсгэж болно. Цөсний чулуу биед үүсэж төлжиж байгаа хүмүүсийн 90 хувьд нь ямар ч шинж тэмдэг, зовуурь илэрдэггүй. Тухайн хүнд ямар ч өвдөлт зовуурь байхгүй ч чулуу үүсэж, үрэвссэн байх магадлалтай. Тийм учраас сар бүр эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй.

ЗӨВХӨН ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХ БИШ, ӨДӨРТ 5 УДАА БАГА ХЭМЖЭЭГЭЭР ХООЛЛОХ ХЭРЭГТЭЙ

Цөс нь өтгөрсөн хүмүүс цусаа шингэн байлгах хэрэгтэй. Цус шингэлэхийн тулд эмийн эмчилгээ хийнэ. Хүн юм идсэний дараа цөсний хүүдий агшиж цөс ялгарч үүргээ биелүүлдэг. Тиймээс ойр ойрхон бага идэж, тэр бүхнээ ажиллуулах нь чухал.Хүн хоногт авах илчлэгээ тооцоод өдөрт таван удаа бага хэмжээгээр хооллох хэрэгтэй. Эмчийн дүгнэлтээр цөсний чулуужилтыг оношлоод мэс засал эмчилгээ эсвэл эмэн эмчилгээ хийх эсэхийг тухайн эмч шийднэ. Хэрвээ эмч мэс засалд ор гэсэн л бол үүнийг дагах нь илүү үр дүнтэй. Эсрэгээрээ дагахгүй байх нь тухайн хүний эрүүл мэндэд эрсдэл үүсэх ч нөхцөл бүрддэг. Харин эмчийн зөвшөөрөлгүй дур мэдэн эм бэлдмэл авах, цөс цэвэрлэх, хайлуулах, угаахзэрэг сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэх нь давхар хүндрэл үүсгэдэг" гэв.

Д.Мөнхзул

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна