БНСУ-Д ДОЛОО ХОНОГИЙН АЖЛЫН ЦАГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ Z ҮЕИЙНХНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАВ
urug.mnСэтгүүлч: admin
ДЭЛХИЙ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор долоо хоногийн ажлын цагийг багасгах хандлага дэлхийн хэд хэдэн оронд ажиглагдаж байгаа ч БНСУ-д энэ нь эсрэгээрээ байна. БНСУ-ын засгийн газар долоо хоногт ажиллах цагийн дээд хязгаарыг одоогийн 52-оос 69 болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө эргэн харах шаардлагатай болсон.

Учир нь өнгөрсөн долоо хоногт энэ саналыг танилцуулснаас болж “Z” үеийнхэн тэргүүтэй олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн ба хөгжлийн байгууллагаас мэдээлснээр 2021 онд БНСУ нь Мексик, Коста Рика, Чили зэрэг улсуудыг дараа хамгийн урт ажлын цагтай дөрөв дэх орноор нэрлэгдсэн билээ. Үүнд их ажилласнаас болж амиа алдсан хүмүүсийн тоо ч яригдаж байгаа. Гэсэн хэдий ч засгийн газар бүтээмж нэмэгдүүлэхийг эрэлхийлж буй бизнесийн бүлгүүдийнхээ шахалтын дагуу ажлын цагийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжсэн юм.

Ингэж, залуу үеийнхэн болон үйлдвэрчний эвлэлүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн хүчтэй эсэргүүцэж эхэлсэн. Харин тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёолын албанаас засгийн газар олон нийтийн санаа бодлыг харгалзсаны дагуу шинэ "чиглэл" авч, Мянганыхан, “Z” үеийн ажилчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэйгээ ухамсарласан гэсэн байна. Угтаа БНСУ-ын засгийн газар төрөлтийн түвшин буурч, ажиллах хүч хомсдож байгаа энэ үед дээрх шийдвэрээ зөв гэж бодсон боловч эсрэгээрээ хүн амын тоо буурч байхад залуу үедээ чөлөөт цаг олгосонгүй гэх шүүмжлэлийг мөн дагуулсан билээ.

Эх сурвалж: CNN

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна