ХӨВСГӨЛ АЙМАГТ 17 БОЛОН 14 НАСТАЙ ОХИД АМИА ХОРЛОЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 5 сар өмнө

urug.mn

urug.mn image

Манай улсад хоногт дунджаар 1-2 хүн амиа хорлон нас барж байгаа гэсэн судалгаа гарчээ.Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар амиа хорлох үзэгдэл нь “өвчин” гэдгийг онцлон хэлсэн байдаг. Гэхдээ зөвхөн өвчин гэхээсээ илүү цочиролд орох, хүчирхийлэлд өртөх, гэр бүлийн харилцаа зэргээс шалтгаалан хүүхдүүд амиа хорлох тохиодол гарсаар байна.

Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын шалтгаан нөхцөл, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлалаар тодорхойлох, мөрдөн байцаалтын шатанд дээрх тохиолдлыг бүрэн шалгаж тогтоохын тулд 7000 гаруй мэдээллийг цуглуулж нэгтгэн өргөн цар хүрээтэй судалгаа хийжээ. Статистикийн шугаман хандлага тооцох аргачлалаар тооцож үзэхэд амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурахаар байна. Гэвч өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулжээ.

Сүүлийн сар өдөр бүр амиа хорлох үйлдэл гаргасан, амиа хорлосон хэрэг гарсаар байна.

Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт өсвөр насны охин өөрийгөө боомилж амиа хорлосон байж болзошгүй нас барсан олджээ.

Хэргийг тодруулбал,Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баригдаж буй барилгад 17 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас барсан байсныг иргэнээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүргүүлсэн байна. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр талийгаач баригдаж буй барилгын хоёр давхрын дай модноос олсоор өөрийнхөө хоолойг боож нас барсан байсан аж.

Одоогийн байдлаар хэрэг гарах болсон шалтгаан, гадны нөлөөтэй эсэхийг нь шалгаж эхэлсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт 14 настай эмэгтэй хүүхэд өөрийгөө байшингийн дай модноос боомилж нас барсан хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна