Ж.ӨНӨМӨНХ: ХӨЛИЙН УЛАНД НААДАГ НААЛТ НЬ ХОРТ БОДИСЫГ БИЕЭС ГАДАГШЛУУЛДАГГҮЙ

Монголын баримт шалгах төв(Mongolian fact checking center) цахим орчинд түгэж байгаа эргэлзээтэй мэдээллүүдэд баримтын шалгалт хийж, бодит зөв мэдээллийг хүргэх чиглэлээр ажилладаг Олон улсын баримт шалгах сүлжээний албан ёсны баталгаажуулалттай, Мета компанийн түнш байгууллага юм. Тэд цахим орчинд өндөр хандалттай мэдээллүүдийг баримтаар нягталж, олон нийтийн бодит мэдээлэл авах эрхийн төлөө ажилладаг. Энэ удаад хөлдөө наалт нааж, бүх биеийн хорыг гадагшлуулдаг гэхмэдээллийг нягталсанбайна.
“Хүн хөлдөө наалт нааснаар бус, элэг, бөөр, булчирхай зэргээрээ хороо гадагшлуулдаг” гэх мэдээллийг mfcc.mn сайтад байршуулжээ. Тодруулбал, манай улсад импортоор орж ирсэн төрөл бүрийн хөлийн наалтыг ихээр худалдаалдаг. Ингэхдээ “Үүнийг хөлийн уландаа нааснаар биеэс хорыг гадагшлуулдаг ач тустай. Хөлийн уланд наасны дараа өнгө нь хүрэн болж хувирдаг. Энэ нь биеэс хор гадагшилж байгаа гэсэн үг. Ийм онцгой бүтээгдэхүүнийг яг одоо захиалаад аваарай” гэх мэтчилэн сурталчилгааг нийгмийн сүлжээгээр явуулдаг. Тэгвэл энэ нь хор гадагшлуулдаггүй гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг юм байна. Баримт шалгагчид үүнийг нягталж, дараах дүгнэлтэд хүрчээ.
-“Бүтэн биеийн хор гадагшлуулагч наалт” гэх бүтээгдэхүүнд хуурамч сурталчилгаа хийж, ашиг орлого олсоор байна.
-“Хамгийн түгээмэл бөгөөд их ашиг олдог луйвар” гэж ДЭМБ-ын Эмийн бүтээгдэхүүний сурталчилгааны ёс зүйн шалгуурыг боловсруулахад гар бие оролцсон Бондын их сургуулийн багш Кэн Харвихэлжээ.
-2010 онд АНУ-ын Холбооны худалдааны комиссоос “Хөлийн наалтаар төрөл бүрийн өвчнийг анагаана” гэх сурталчилгаа явуулж байсан байгууллагуудад нийт14.5 сая ам.долларынторгууль ногдуулсанбайна.
-Хөлийн наалтын өнгө хувирдаг шалтгаан ньхөлсөнд норсноосболдог. Тиймээс хамгийн их хөлсний сүв байрладаг учраас хөлд наахыг санал болгодог байна. Усны ууран дээр барихад ч өнгө нь харлана.
-Хэдийгээр энэ наалтыг хэрэглэснээс үүдэн эрүүл мэндийн ноцтой хохирол амсахгүй байж болох ч, эдийн засгийн хувьд хохирч, магадгүй эмчилгээ эхлүүлэх ёстой байсан цаг хугацааг алдах зэрэг эрсдэлтэй байна” гэжээ.
Монголын баримт шалгах төвийн баримт шалгагч Ж.Өнөмөнх “Хүмүүс эрүүл мэндийн асуудлынхаа улмаас энэ төрлийн мэдээлэлд итгэх нь түгээмэл байна. Өвчнөөсөө айх сэтгэл зүй дээр нь дөрөөлж, ийм бизнес худалдаа өргөжиж байна. Өнөөдөр яг энэ мэт олон хуурамч мэдээлэл гарч байгаа учраас иргэд авч буй мэдээллээ анхан шатны аргаар нягталж сурахад анхаарах хэрэгтэй байна. “Энэ яг үнэн үү” гэж шалгах дадал зуршилд суралцах шаардлагатай. Наад зах нь, энэ мэдээлэл нь албан ёсны эх сурвалжтай байна уу гэдгийг харах хэрэгтэй. Эргэлзээ төрүүлэхүйц асуудлыг нягтлах нь чухал. Жишээ нь, эдийн засаг мэдэхгүй хүн энэ тухай ярих, эмч биш мөртлөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлаад байвал та үүнд эргэлзэж, заавал нягталж шалгадаг байх хэрэгтэй” гэлээ.
Монголын баримт шалгах төвөөс олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Нягталъя” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд иргэдэд хуурамч мэдээллийг ялгаж таних аргуудын талаар олон нийтэд боловсрол олгох мэдээлэл, контентуудыг бэлтгэн хүргэж байна. Та бүхэнМонголын баримт шалгах төв-ийн Facebook дэх хуудсаар дамжуулан цуврал видео, контентыг хүлээн авч, мэдээлэлд анхан шатны баримт шалгалт хийх аргуудаас суралцаарай. Цахим орчин дахь мэдээллийг заавал дахин нягталж “7 нягталж 1 шэйрлэх”-ийг баримт шалгах төвийн хамт олон уриалж байна.

Зочин - 2023-05-26
Борлох ч бол хөлсөнд нь борлодог нь угаасаа ойлгомжтой. Хаван бол маш сайн буулгадаг. Хаяа аавын хөл хавагнах үед авч өгдөг.
202.9.40.201

Зочин - 2023-05-26
Сурталчилгаа нь ямар биширмээр гоё байдаг вэ
202.21.107.25

Зочин - 2023-05-26
Сайн мэдээ бна
66.181.161.83

Зочин - 2023-05-27
Зөндө л янз бүриын наалт бна.Бүгдийг шалгаж цэгцлээч ЭМЯ.Хүмүүс өвдсөн зовсон шаналалаа багасгах гэж л авч хэрэглэж бгаа.ЭМЯ нь ажлаа хийхгүй шинжилгээ судалгаа хяналт бхгүй учраас л хүмүүс өвчнөөр тоглож бна.
122.201.31.134

ЗочинEnkhtuya - 2023-05-27
Iim shalgah gazar bdg baisand talarhaj ene mash zuv shuu enenees gadna mash olon suljeenii buteegdehuunuud mongold ih orj irj bna .unen hudliig ni ingeed shalgd irgeddee tailbarlaad baival magadgui bolzoshgui ersdeluudees hamgaalj chadna bayrlaa
103.29.144.18

Зочин - 2023-05-27
Сайн мэдээ байна
103.229.120.19

Зочин - 2023-05-27
harshiltai hamar bituureed bdag hun heregleed zugeer bolson. 3jiliin daraa dahisan ch naalt naagaad dahiad zugeer bolj b.a. taarsan hundee ogt muu ch bas bish yum bilee
122.201.24.146

Зочииргэнн - 2023-05-28
Сүүлийн үёд хэрэглэсэн хүн мөнхөрнө гэх нь холгүй янз бүрийн юм их л сурталчлах болждэээнэ мэт үндэслэлтэй залруулгл нотолгоо ир хэрэгтэйдээ
192.82.68.106

Зочиниргэн - 2023-05-28
Эмя ндэнэ мэт наалт зэргийг судлаад шинжлээд тогтоочих чадвартай нь байх уу нам дагсан цүнх баригч долоогчдоор л багаа бүрдүүлдэг юм бишүү
192.82.68.106

Зочин - 2023-05-29
zahaar zardag fantshan naalt shalgachaad busdiig bitgii hamruulaad bai burdiig shalgaad ner zaaj bicheerei mash sain naalt baidag shuu suuliin uyd arisaar emchleh arga nevterch eldev emiin hordlogod hodood gedsee muutgadag argaS tatgalzaj bgaa shuu aris tsoorhod tsus gardag emchilgeenii sain naalt bol arisand shingej tsusand shuud hurdeg uchir amarhan ur dund hurdeg shu zarim toson turhleg ch gesen adil er in emiin uildveruud l deerh shig zuil surtalchlaad baidag yum emiig biznes bolgood gadnaas hamgiin chanargui hortoi emee avchirch shahah gej l bgaa hereg shu
202.21.107.77
10 сэтгэгдэл