ДЭМБ-ААС КОВИД-19 ЦАР ТАХЛААС АЮУЛТАЙ ХАЛДВАР ТАРХАЖ БОЛЗОШГҮЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Админ
ДЭЛХИЙ 9 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Ковид-19-өөс ч шинэ цар тахал үүсч болзошгүй байгаа талаар санууллаа.

Тиймээс улс орнуудад анхааралтай, бэлтгэлтэй байх шаардлагатайг хэлсэн байна. Тодруулбал "Ковид-19 вирус аюултай, үхлийн хөнөөлтэй хэвээр байгаа бөгөөд үүнээс ч илүү хор уршигтай өөр нэг эмгэг төрүүлэгчийн аюул заналхийлсээр байна" гэж анхааруулсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар 6.9 сая гаруй хүн Ковид-19-ийн улмаас нас барсан.

Ковид-19 цар тахал нь "дэлхий дээрх хүн бүрийг" одоо байгаагаас илүү хамгаалах шаардлагатай байгааг, нийгмийн эрүүл мэндийн системийг сайжруулах хэрэгтэйг харуулсан гэж ДЭМБ-ын тэргүүн мөн хэлжээ.  АНУ-ын эрдэмтэд 2009 оноос хойш 900 гаруй вирусыг бүртгэж авсан байдаг. Үүнд сарьсан багваахай зэрэг зэрлэг байгалийн амьтадаас халдварлаж болзошгүй вирусүүд багтаж байсан юм. Хэрэв энэ вирус хүнд халдварлах юм бол ковид-19 цар тахлаас ч илүү аюултай асуудал үүсэж болзошгүйг мэргэжилтнүүд сануулсаар байна.

SOURCE: CBS

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна