Ш.АРИУНАА: ХОРТ ХАВДАР МӨНХИЙН АЙДАС ДАГУУЛДАГ Ч ҮҮНИЙГ ЗОВЛОН ГЭЖ ХАРЖ БАЙГААГҮЙ
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
НИЙГЭМ 3 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Бид энэ удаа хорт хавдрын өвчлөлөө даван туулагч эмэгтэй Ш.Ариунаатай ярилцлаа. Түүний хувьд хорт хавдраар өвчилсөн хүмүүс байнгын айдастай байдгийг хэлж, бие махбод болоод сэтгэл зүйн хувьд ямар өвчин зовуурийг туулж байдаг тухай ярьсан юм. Мөн тэр ирээдүй, үр хойчдоо энэ өвчинг мэдрүүлэхгүйн тулд Наран ижий заяа ТББ-аа байгуулжээ.

Тэрбээр энэ талаар ярихдаа,  “2019 онд би хөхний хорт хавдартай гэж оношлогдсон. Ингээд 11 дүгээр сард хагалгаанд орсон юм. Яг яривал төдийгөөс өдийг хүртэл олон зүйлийг даван туулж байна. Хүн амьд үлдэхийн тулд өөрийн бие дээрээ судлаач болдог юм билээ. Өөрийн түүхийг бүтээдэг юм байна. Энэ хугацаанд их зүйлийг эргэцүүлж, бодож, судалж  үзэхгүй бол болохгүйг ойлгосон. Хорт хавдартай гэдэг мэдээг сонсох их хэцүү. Одоог хүртэл үргэлж айдас дагуулж бйдаг юм. Хэсэг хугацаанд шокноосоо гарахгүй шүү. “Яагаад би ийм болчхов” гээд алдаагаа өөрөөсөө хайна. Цаашлаад өөр хэн нэгэнд гомдоллоод байдаг юм. Шөнө нойргүйдэж бие хямарна. Түүнээсээ болоод сэтгэл зүй ч тогтворгүй болж есөн шийдийн ааш аяг гаргаад байдаг юм билээ.

Хагалгааны дараа өөрөө бүхнийг судалж мэдэрдэг болоод л ойлгосон. Гэртээ байвал л өвчнөө чагнаад хямраад байх юм байна гээд. Ар гэрийнхэн “яаж байна, юу идэх үү” гээд л бүх зүйл хяналтад орчхоор хүн улам л дотогшоо болж, нийгэмшиж чадахгүй болчихдог. Үүнийг ялан дийлэхийн тулд хүн өөрөө нүдээрээ хараад, ам руугаа хийж байгаа зүйлээ хянах, хордлогоо тайлж байх үедээ судлаач л болох хэрэгтэй. Хагалгааны дараагаас өөртөө эзэн байх хамгийн чухал юм байна. Бидэнд агаар их дутагдаж, сэтгэл зүйн асуудал их тохиодог. Тэгэхэд очоод үйлчлүүлэх газар байдаггүй. Хавдартай л гээд хэлчихвэл авдаггүй. Нууж очоод эрсдэл үүрээд гарсан тохиолдол олон шүү дээ. Энэ өвчнийг даван туулахад, мэдээж эхлээд мэс засалд орно. Багийн эмчилгээ явдаг. Сэргээн засах, шим судлал, хоол, мэс заслын дараах хими туяан эмчилгээ гээд л. Энэ үед янз бүрийн хүндрэлүүд тохиолддог. Дараагийн эмчилгээндээ явахын тулд биеэ бэлдэх гээд ерөөсөө хувь хүн өөрөөс нь их зүйл шалтгаалдаг юм байна.

Манай улсад хэрэглэгдэж байгаа стандарт эмчилгээ, эм тариа гээд л байна. Чанар гэх мэт зүйлсийг нь мэдэрч биеэрээ туулж яваа хүний хувьд судалж үзэхээс өөр аргагүй. Хөндөх ёстой том асуудал гэдгийг анзаарсан.

2020 оны ес дүгээр сард өртөг өндөр байн эмчилгээг даатгалд оруулахын тулд “Наран ижий заяа” ТББ-аа байгуулсан. Гол нь хорт хавдарын эмчилгээ хугацаа алдах хамгийн осолтой. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. Хорт хавдрын өвчлөлийн суурь том шалтгааны нэг нь бидний идэж ууж байгаа зүйл. Сая бид сайн дурын үндсэн дээр залуу эмч нартай хамт Хэнтийн Дадал сум ороод ирлээ. Тэнд ч гэсэн ажиглагдаж л байна. Бүс орон нутгийн оршихуйд байгаа газраасаа мал эмч рүүгээ чиглэсэн мэдээлэл сул байна. Малын тарианы асуудлыг яриад л байгаа. Ярихаас аргагүй. Үүнийг ХХААХҮЯ хариуцаж байгаа шүү дээ. Хүнсний аюулгүй байдлыг. ХААИС бэлдэж байгаа малын эмч нартаа хүргэж хэлэхгүй бол болохгүй байна. Хөдөө явж байхад 10 жилийн хүүхдүүд ярьж байгаа юм. Сургалтын үеэр малын тариагаа яадаг вэ гэхээр өөрсдөө хийдэг. Эмээ өвөө нь хийдэг. Малын эмч тариа өгчихдөг гэж байгаа юм. Цаагуураа зарим нь захаас аваад өөрсдөө хийчихдэг гэж байгаа юм. Энэ бол хүнсний аюулгүй байдал сул байгаагийн шинж. Дотоодын асуудлаасаа болж хорт хавдрын өвчлөлийн бас нэг шалтгаан гарч ирж байна гэсэн үг.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ МАЛААС ДООР ҮНЭЛЖ БАЙГАА ЦАГТ ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮЛДЭХГҮЙ

Хорт хавдар гэдэг зүйл биднийг өвтгөхгүйгээр 5-18 жил байдаг юм байна. Дархлаа муудахаар гэнэт л эцсийн шат руугаа орж ирж байна. Хяналт шалгалт үзлэгт ордоггүй. Жаахан өвдөхөөрөө өвчин намдаах эм их хэрэглэж байна. Сая сайн дураар явахдаа эмэгтэйчүүдийн үзлэг, умайн өвчлөл илрүүлэхээр явсан юм. Яагаад гэхээр алслагдсан сумын хүүхнүүд маань үзүүлддэггүй. Жижиг газар хов жив их байдаг. Олон шалтгаанаас энэ өвчлөл үүсэж байна шүү дээ. Амьддаа нэгнээ хайрлах сэтгэл зүй байхгүй болсноос нөгөө улсууд биеэ үзүүлдэггүй. Аймаг руугаа орж ирдэггүй. Хугацаа алдаад дандаа 3,4 дүгээр шатанд нь илрүүлдэг. Аймаг сумын иргэд малаасаа доор өөрийгөө яах гэж үзэж байгаа юм бэ гэх бодол төрсөн.  Арван жил өвдсөн гээд нэг хүн ярьж байсан. Малаа л бодоод гээд. Өөрийгөө хайрлахгүй. Их харамсмаар. Тэгээд нөхрийнх нь шүд бас өвдчихсөн. Шүдний эмчид үзүүлэхгүй буглаа үүсчихсэн явж байгаа юм. Мал мал мал...Энэ биш шүү дээ. Үүнийг нийгэмшүүлж, хүнийг соён гэгээрүүлэх тал дээр яг л хөрсөндөө буусан зүйл хийхгүй бол алсдаа эрүүл монгол хүнтэй үлдэх нь үү үгүй юу.

Миний алсын зорилго бол хүүхдүүдээ хөрвөх чадвартай, өвдөхгүй, өвчлөхгүй байх  юмыг зааж өгөх ёстой юм байна. Хүнд мэдлэг боловсрол хэрэгтэй л байлгүй яах вэ. Гэхдээ зөв амьдрах, нийгэмших, хамт олонтойгоо зөв явах л их чухал байгаа юм. Бүх зүйл мөнгөөр хэмжигдэхгүй. Хүн өөрөө маш гоё баялаг. Том капитал. Өөртөө хөрөнгө оруулалт сайн хийчихвэл тэгээд л болно.  Амьддаа л бие биеэ хайрлая. Боломж бидэнд үргэлж байдаг. Үүнийгээ ашиглах юм бол бид урт удаан амьдарна.  Би хорт хавдартай гээд зарлаад, хүний өмнөөс өвдчихсөн юм шиг явах  биш. Би үүнийгээ зовлон гэж харахгүй байгаа юм. Яагаад гэвэд амьдралын их сургууль надаас шалгалтаа л авч байна. Би шалгалтаа л өгч байна. Хүн диплом авч гадаад дотоод явах чухал биш. Амьдрал гэдэг баян” гэж ярилаа.

 

3 сэтгэгдэл


comment image

Зочин - 2023-06-11

Боломж олгосон та бүхэнд #БАЯРЛАЛАА Хүн та Өвдөхгүй өвчлөхгүй байх боломж бий 1-сэтгэл 2-хоол,унд,хүнсний хэрэглээ 3-өөртөө тохирсон тогтмол сунгалт дасгал хөдөлгөөн чухал Миний хувьд 2009 онд тулайтай болж эмчлэгдсэн 2013 оны намар авто осолд орж жилийн дараа хоёр хөл зөрүүтэй болж нурууны булчин чангарснаас мурийлт үүссэн 2019 онд баруун өвдөгний гэмтэл авч таягтай хагалгаанд орж байв. Өөртөө бага анхаарч ирсэн ээ хүн өвдөх үедээ илүү ойлгож хүний гарт л орж үлдэх үр хүүхдүүдээ зовоохгүй юм шүү гэсэн хатуу зарчим өөртөө тавин ирлээ. Намайг гэсэн Олон сайхан хүмүүсийн итгэл зүтгэл дэмжлэгээр дахин шинэ хүн болон өсөн хүмүүжсээр Анх Амьдралд хөл тавин иржээ АМЬДРАЛД ДЭНДҮҮ ХАЙРТАЙ ХҮН ДЭЭ БУСДАД ДЭМТЭЙ ТУСТАЙ БҮХНИЙГ НОТОЛГООН ДЭЭР СУУРИЛСАН СУДАЛГААНЫ АЖИЛУУДЫГ ХИЙЖ БҮТЭЭХ ХАМТДАА СУРАЛЦАН БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ гэдгийг л ойлгуулж явахыг хичээсээр л байна

202.9.40.151


comment image

Зочин - 2023-06-12

Хавдар гэдэг өвчин 1990 оноос өмнө Чагаад бага баыв Маш цөөхөн байж гнэ нмч нар хэлдэг Бас Нойр булёирхайн өвчлөл байгаагүй Харшил цөөн байсан Гэтэл Одоо Гамшгийн хэмжээнд Дэлхийд 1 р т орсон Хорт хавдраар Хятад Энэтхэг ээс түрүзлсэн Тэрбум хүнтэй улс монголын дараа орж бна Монгол 3 сая хүнтэй Мөртлөө Хорт хавдраар тэргүүлж бна Тэгэхээр энэ хортхавдар бол Гаж буруу нийгмийн өвчин юм шүл Хувь хүнээс тун бага хамаарна Хортой агаартай Хортой хүнс идэж байхад яаж эрүүл байхав Өөрбас юм бий Ахуйн ариутгалын бодис Аяга угаагчыг хэрэглээд. сайн зайлахгүй хүнд хоол тавагладаг хоолны газрууд Ходоодны дурангах ариутгахгүй олон хүн дуранддаг эмч нар Багажаа ариутгахгүы шүд эмчилдэг шүдний эмнэлэг Гээд олон юм хортой байна да

192.82.73.184


comment image

Зочин - 2023-06-13

ene huntei holbogdoh dugaar awch boloh uu huhnii havdartai hun bga ymaa

202.126.90.32