Д.ХҮДЭРБУЛГА НАЧНЫ ЖУДАГГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОЛОН НИЙТ “ЖИГШИЖ”, ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Админ
СПОРТ 7 сар өмнө

urug.mn

urug.mn image

Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн үндэсний их баяр наадамд үзүүр түрүү булаалдахаар Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх, Өндөр-Ширээт сумын харьяат Улсын начин Д.Хүдэрбулга нарын тунасан барилдаан олны эгдүүцдийг хүргээд байна.  Барилдаан эхэлмэгц Улсын заан Б.Батмөнх учраа бөх рүүгээ дайрч, хашгиран бөх сонирхогч олон түмний урмыг нэг хугалсан юм. Үүгээр зогсохгүй унасан атлаа өрсөлдөгч бөхрүү хашгирч, харааж наадамчдын жигшлийг төрүүлээд авсан. Улсын начин Д.Хүдэрбулга нь Улсын заан Б.Батмөнхийн багш гэж бөхчүүд ярьдаг.

Цахим сүлжээнд олон нийт, “Багш гэхээрээ л шавиа ноцож, хашгирч, цохиж, буулгаж авах албагүй. Хичнээн ноцож, хашгирсан ч  барсангүй, унаж, үзүүрлэлээ. Түүний жудаггүй үйлдлийг буруушааж байна. Хариуцлага тооцох ёстой. Бөхийн барилдаанд хүчтэй нь ялах нь зүй” гэж шаардаж байна.

Нөгөөтэйгүүр зарим бөх сонирхогчид Улсын заан Б.Батмөнхийг өмөөрч, харьж яваа заандаа, начин болгосон ачийг нь бодож унаж өгөх ёстой байсан гэж Д.Хүдэрбулга начныг буруутгаж байгаа юм.