МУГТ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
urug.mnСэтгүүлч: Админ
СПОРТ 3 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна.

Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар МУГТ Б.Сэр-Од Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааных. Тиймээс марафон гүйлтээр Б.Сэр-Одтой дүйцэх тамирчин дэлхийд байхгүй бөгөөд тэрбээр уг амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоож байна.

 Б.Сэр-Од нь Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анхны олимпод оролцох эрх авсан тамирчин юм. 2008 он хоёрдугаар сард Хонконг хотод болсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2 цаг 20 мин 23 секундийн  амжилтаар мөнгөн медаль авч байв.

1 сэтгэгдэл


comment image

ЗочинПП - 2023-08-28

Монгол хүний тамир тэнхээ яс чанарыг харуулсан гайхамшигтай гайхалтай төмирчин даа амжилт хүсье

202.21.107.32