КИШИДА ФҮМИОГИЙН КАБИНЕТЭД ТАВАН ЭМЭГТЭЙ НЭМЭГДЛЭЭ
urug.mnСэтгүүлч: admin
ДЭЛХИЙ 5 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Японы ерөнхий сайд Кишида Фүмио засгийн газрын бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж, зарим сайдыг солих шийдвэр гаргасан. Тэгвэл тэрбээр кабинетдаа таван эмэгтэй хүнийг шинээр томилжээ. Ингэснээр 2014 оноос хойших хамгийн их эмэгтэй гишүүнтэй засгийн газар болж байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийг оруулснаар өөрийнх нь улс төрийн рейтинг залуу сонгогчдынх нь дунд өснө гэж Кишида Фүмио найдаж байгааг хэвлэлүүд тодотгож байна. Эдгээр томилгооноос хамгийн онцлох байсан нь Ёко Камикава гадаад хэргийн сайд болсон нь юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тус улсын гадаад хэргийн асуудлыг эмэгтэй хүн удирдаагүй байсан билээ. Шинэ гадаад хэргийн сайд ажлаа авсан даруйдаа “Бид Япон улсыг оршин тогтнолыг дэлхий нийтэд харуулж, түншүүдтэйгээ итлгэлцэл бий болгоно. Мөн Хятад улстай харилцаагаа сайжруулах арга зам эрэлхийлнэ” гэжээ. Өдгөө 70 настай тэрбээр Японы хууль зүйн сайдаар ажиллаж байсан туршлагатай ба 1995 онд тус улсын метроны буудалд хорт хий ашигласан халдлага үйлдсэн “Аум Шинрикё” шашны бүлгэмийн томоохон гишүүдийг цаазаар авах ажлыг удирдаж байсан юм. Кишида Фүмио ийн кабинетдаа шинэчлэл хийж байгаа нь намынх нь дэмжлэг буурч байгаатай холбоотой.

“Kyodo News” агентлагийн наймдугаар сард явуулсан санал асуулгаар одоогийн байдлаар Японы иргэдийн дөнгөж 33.6 хувь нь ерөнхий сайдаа дэмжиж байна. 2022 оны долдугаар сараас хойш уг үнэлгээ буурч, өнгөрсөн арванхоёрдугаар сард 33.1 хувьд хүрсэн байна.

Эх сурвалж:  AL JAZEERA

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна