ДИАНА ГҮНЖИЙН НООСОН ЦАМЦ 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭД ХҮРЭВ
urug.mnСэтгүүлч: Админ
ДЭЛХИЙ 5 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр Диана гүнжийн ноосон цамц дуудлага худалдаагаар 1.1 сая ам.долларт хүрч, рекорд тогтоолоо. 

Хонины зурагтай энэхүү улаан цамц нь түүний загвар имиджийг тодорхойлсон, алдартай хувцаснуудынх нь нэг байсан юм. Гэхдээ энэ цамц дээрх нэг хар хонь олны анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Тодруулбал, ноосон цамц дээр дүүрэн цагаан хонины зураг байдаг ч дунд нь нэг ширхэг хар хонь байдаг юм. Үүнийг олон нийт хатан хааны гэр бүл дэх ганцаардсан, бусдаас өөр Дианаг илтгэдэг гэж үздэг. Гэхдээ Диана гүнж энэ цамцыг одоогийн хаан III Чарльзтай гэрлэхээс өмнө өмсөж байсан тул дээрх таамаг худлаа гэж хэвлэлүүд үзэж байна. Хэдий тийм ч олон нийт Диана гүнжийг хар хониор төлөөлөн бодох дуртай байдаг байна. Уг цамц олон жилийн турш дизайнеруудын агуулахад хадгалагдаж байжээ. 

SOURCE: CNN

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна