БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГИЙГ 65 ОЮУТАНД ГАРДУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 5 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхэд бүрийн сурах хүсэл эрмэлзлийг хөгжүүлэх, сурлагын чанарыг ахиулах, багш нарын ур чадварыг сайжруулах зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн 2021 онд 30 оюутанд 140 сая төгрөгийн тэтгэлэг, 2022 онд 35 оюутанд 147 сая төгрөгийн тэтгэлэг 20 оюутанд 76 сая төгрөгийн дэмжлэг, 2023 онд 45 хүүхдэд 161 сая төгрөгийн тэтгэлэг, 36 хүүхдэд 97,3 сая төгрөгийн дэмжлэг урамшуулал олгоод байна.

Мөн БНСУ-ын Кёнги аймгийн Шинхан их сургуульд орон нутагт нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлээр 20 оюутныг 100 хувийн тэтгэлгээр 4 жил, ОХУ-ын Буриад улсын Хөдөө аж ахуйн их сургуульд 8 оюутныг 4 жил, Беларус улсад 3 оюутныг 4 жил тус тус 100 хувийн тэтгэлгээр суралцуулж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна