"НЭГ ӨНГӨ" АЯНААР ДАМЖУУЛАН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЦОГЦ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ


Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “Нэг Өнгө” мэдээллийн кампанит ажлыгөчигдөр эхлүүллээ.“Нэг Өнгө” кампанит ажил нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэж байна.Мөнжендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл, хандлагад эерэгээр нөлөөлөх зорилготой.Үүнээс гадна,хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, энэ талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Хүлцэхгүй" богино хэмжээний олон ангит киног олны хүртээл болгож байна.
Нээлтийн үеэр албаныхан “Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэхийн тулд олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудалд бид олон жил цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн. Энэ удаагийн кампанит юугаараа онцлог, ялгаатай болж байна вэ гэхээр бид хуулийн мэдлэг олгох ажлыг уламжлал аргаараа хийнэ. Гол онцлог нь “Хүлцэхгүй” телевизийн олон ангит киног олон нийтийн хүртээл болгож байна. Бидний ажлыг дэмжиж, 20 телевиз, сайт хамтран ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд 7600 орчим хамтарсан багийн гишүүн бий. Тэднийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулдаг хэдий ч дараа жил гэхэд 40 орчим хувь нь өөрчлөгдсөн байдаг. Тиймээс сургалтыг улам ойртуулах, тогтмол явуулах шаардлага үүсэж байна. Бид хамтарсан багт зориулсан хичээлийн агуулгыг шинэчилсэн, мөн гарын авлага бүтээлээ. Цаашлаад, иргэд, хамтарсан багт зориулсан видео хичээлийг бэлтгэж байна” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.
Одоогоор сэтгэгдэл алга байна
0 сэтгэгдэл