ОЛОН УЛСААС ШИЛЭГДЭН ИРСЭН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ИРЭХ САРД ТОГЛОЛТОО ХИЙНЭ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 өдөр, 7 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Монголын үзэгчдийг баясгахаар, олон улсын тайзнаас шилэгдэн ирж буй циркийн уран бүтээлчид "BRAVO Circus 3" тоглолтоо тайзнаа тоглохоор болжээ. 

Тодруулбал, ирэх аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 22-ныг дуустал Монгол бөхийн өргөөнд өдөр бүр тоглох аж. 

Энэ удаагийн тоглолтод авъяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг олон төрлийн амьтад авъяасаа үзүүлнэ. Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз, Монгол улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ шоу уралдааны одод үзэгчид та бүхнийг баясгах нь.

Тасалбарыг, Ticket.mn сайтаар худалдан авах боломжтой. 

Тасалбарын үнэ: 

  • ВИП Тасалбар 50,000₮
  • Энгийн Тасалбар 30,000₮

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна