ГОЛД МАШИНТАЙГАА СУУСАН СОЛОНГОСЫН ДӨРВӨН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 өдөр, 1 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хужирбулангийн орчимд Туул голд дөрвөн хүн  автомашинтай голын усанд суусан, автомашины бүхээг дээрээ гарсан байдалтай байна гэсэн дуудлага есдүгээр сарын 18-ны 10:51 цагт Онцгой байдлын газарт иржээ. 
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 11:30 цагт очиход БНСУ-ын иргэд болох 43-53 насны нэг эрэгтэй%, гурван эмэгтэй хүн “Санта Фи” загварын суудлын автомашинтай Туул голын усанд суусан байжээ. 

Тэд автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 1 цаг 40 минут ажиллаж аварч гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.  

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна