ШИ ЖИНЬПИН БНСУ-Д АЙЛЧИЛЖ МАГАДГҮЙ
urug.mnСэтгүүлч: admin
НИЙГЭМ 2 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин БНСУ-д айлчилж магадгүй тул энэ ажилд яаравчлан бэлдэж эхэлсэн хэмээн тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёлын албанаас мэдэгдлээ.

БНХАУ-ын Ханжөү хотод болж буй Азийн наадмын үеэр БНСУ-ын ерөнхий сайд Хан Док Су Ши Жиньпинтэй уулзсан байна. Энэ үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч БНСУ-д айлчлах талаар нухацтай бодно гэж хэлснийг эх сурвалжууд эш татав. БНСУ-д айлчлах талаар Ши Жиньпин нэг бус удаа дурдсан тул дипломат шугамаар холбогдох хийгээд бусад ажилд бэлдэж эхлэх тухай БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэ Ён мөн мэдэгджээ. Түүнчлэн энэ айлчлал нь хоёр улсын харилцаанд томоохон алхам болох бөгөөд БНХАУ-тай харилцах харилцаандаа анхаарах нь Юн Сук Ёлын засгийн газрын чухал зорилтуудын нэг аж. Гэхдээ уг айлчлал энэ жил болохгүй байх өндөр магадлалтай ба БНСУ-ын талаас айлчлалтай холбоотой бүх ажилд шамдана гэв.

Эх сурвалж: YONHAP

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна