Б.АНХБАЯР: ШАТАХУУНЫ АСУУДЛААР ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМАНД ЗАХИДАЛ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: admin
НИЙГЭМ 2 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Шатахууны асуудлаар УУХҮЯ-наас өнөөдөр мэдээлэл өглөө. Тус яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “ОХУ-ын шатахууны хязгаарлалтад манай улс хамаарахгүй, шатахуунаа хэвийн авна гэдэг мэдээллийг бид авсан. Гэхдээ цаашид шатахууны импортыг тасалдуулахгүй байхад анхаарч, аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллах асуудлаар ОХУ-ын Эрчим хүчний яаманд бид захидал хүргүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн шөнө 1500 тонн АИ92 бензин манай улсад ирлээ.  Ирэх сард нийт 54 000 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас худалдаж авах гэрээ хэлцлийг хийгээд байна.

Монгол улсын дотоодын АИ92 бензины нэг сарын хэрэглээ 30 000 тонн орчим байдаг. Үүнээс Улаанбаатар хотод өдөрт 1000 тонныг хэрэглэдэг. Бензиныг ШТС-иудад жигд хуваарилна.  

Өнөөдрийн байдлаар, манай улс газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авч байна. Үүий 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас тус тус авч байна” гэлээ.

Бичлэгийг дээрээс үзнэ үү.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна