НЭГ Л ИХ ЦЭМБЭГНЭСЭН ЗАЛУУС
urug.mn Сэтгүүлч: Мөнхцэлмэг
НИЙГЭМ 5 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

  Залуу хүн байж улс төржихөө болиоч, улс төр ёстой муухай... хол байгаач, улс төржөөд явдаг яасан их цаг, зав бэ?, залуу хүн байж  юм хийж бүтээгээч цахиурын хөндийд Элон маск, Стив Жобс, хиймэл оюун ухаан, гар утсан дээр суурилсан шинэ платформ, Амазон... ингэж байхад юун улс төржиж залуу насаа үрэх вэ?  гээд л бүлт үсэрсэн, үсээ гельдсэн улаан зангиатай цэцэрхсэн залуус олширчээ. Элон Маск, Стив Жобсоос цаадахыг интернетээс цаг тухайд нь олоод уншчихдаг эрин зуунд амьдарч байгаа учраас иймэрхүү цэцэрхэл одоо сонин биш ээ. Өөрсдөө тэгээд яг юу хийж чаддаг хүмүүс юм бол гэхээр үсрээд л хамгийн сүрхий нь банкны захирал, удаах хэд нь ямар ч байсан  нэг гадны сургуулийн дипломтой,  үйл ажиллагаа яг явуулдаг эсэх нь үл мэдэгдэх төрийн бус байгууллага эсвэл нэг компанийн үүсгэн байгуулагч, ямар нэг судалгаа, хүрээлэнгийн захирал нэртэй.  Яг үнэндээ цаад хийдэг юм нь  хэн нэгэн гишүүн, сайд дарга нарын зөвлөх, хамтрагч, албан бус түншүүд нь. Үнэндээ нэг их мундагдаад байх юм юу ч байхгүй зүгээр л хэлбэр. Үнэхээр тэдний хэлдэг шиг Монгол залуучууд залхтал улс төржөөд л, нийгэмдээ оролцоод л, улс төрийн идэвхтэй байх хэрэггүй байна уу? гэдгийг тоо баримтаар шинжлээд үзье. 

   2016 оны Улсын Их Хурлын Сонгуулийн санал хураалтын дүнд хийсэн шинжилгээний дүнг харвал 18-25 насны 410.700 сонгогч байснаас 208.800 буюу 50.8 хувь, орон нутгийн сонгуульд 32.6 хувьтай оролцож хамгийн идэвхгүй хэсгийг эзэлсэн. Мөн залуучуудын хөгжлийн индексийг харахад Монгол залуучуудын улс төр, нийгмийн оролцооны (0.205 ба 0.219төвшин Дэлхийн дунджаас доогуур байна. Залуу үе нь ийм учраас жар дөхсөн “тоймч” ах жагсаал цуглаан удирдаад л явж байна. Хонконгийн залуусыг харахаар хорь гучин мянгуулаа тэмцэнэ, өмнөд Солонгосын залуусыг харахаар өчнөөн төчнөөн мянгаараа хөдөлнө, өөрийн улсын залуусаа харахаар өнөөх цэмбэгрүүдийн цэцэрхлээс өөр юу ч алга.

  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ардчиллын сан, сургалт судалгааны Полиси төвийн хийсэн “Залуучуудын сонгуулийн идэвх оролцоо”-ны судалгаанаас харахад 2016 онд сонгууль өгөөгүй залуусын нийт шалтгааны 20% нь (надтай надгүй болох зүйл) 40% нь (сонгууль шударга болдоггүй) гэсэн шалтгаанаар сонгуульд оролцоогүй ажээ. Мөн Конрэд Аденауэрийн сангийн захиалгаар хийж гүйцэтгэсэн “Залуучуудын улс төрийн оролцоо”-ны судалгаанаас харахад залуучуудын 55.8% нь өнөөгийн Улс төрийг хэт замбараагүй байгаа гэж дүгнэдэг бол дөнгөж 2.3% Улс төр хэвийн байна гэж үзжээ. Эндээс харахад залуучууд улс төрийн нөхцөл байдлыг сөргөөр хардаг ч өөрчлөхийн төлөө оролцдоггүйд асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр орон чинь баас шээс бөөлжсөөр дүүрчихсэнийг мэддэг мөртлөө гараа шамлаад  цэвэрлэж цэгцлэхгүй хамраа чимхээд цэмбэгнээд гүйгээд байгаатай ижил юм. Энэ хандлага яг өнөөдөр залуус дунд бодитоор оршиж байна.

  Жишээлбэл сүүлийн үед гологдож шилэгдэхээргүй дипломтой,“гоц ухаантан” “дарга” байрын төрхтэй, гоё зургуудаараа постер хийж бүүстэлсэн, гойд сайхан нэртэй залуусын “эвент” хэлэлцүүлгүүд олширчээ. Оролцогчдыг нь ажваас олонд нүдлэгдсэн ойролцоо насны залуучууд, илтгэгч панелистуудыг нь сонирхвоос эрдэм боловсрол сүрхий залуус харагдах юм. Үе тэнгийнхэндээ үлгэрлэх үзэл хандлага, уриалан хэлж буй үгийг сонсвоос “Улс төр муухай, улс төр сонирхдоггүй, улс төрөөс хол бай” гэнэ. Уулзаж танилцаад ярилцахаар улс төр үнэхээр болохгүй байна өөрчлөгдөх ёстой гэнэ. Үгүй ээ тэгээд чи өөрөө яагаад энийг өөрчлөхийн төлөө явдаггүй юм бэ гэхээр “улс төржөөд байгаа юм шиг харагдчих байхаа, попроод байгаа юм шиг ойлгогдчих байхаа, сонгуульд өрсөлдөх гээд байна гээд ойлгочихно, ингээд ч байгаа юм шиг, тэгээд ч байгаа юм шиг харагдчих байхаа”  гээд л өдөө хайрлах тогос мэт цэмбэгнэнэ. Эсвэл оролцоод явдаг илүүдээ гарсан цаг зав алгаа гэж сүрхийрхэнэ. Завтай хүн оролцдог гэж ойлгодог залуу шинэ үеийнхэн байна гэхээр даанч өрөвдөлтэй. Олон нийтийн сүлжээ хөгжсөн энэ цаг үед оролцоно гэдэг цаг зав их шаардахгүй л дээ. Өдөрт 60 минут зарцуулахад улс орондоо хангалттай олон нөлөөллийн ажлууд хийж болно. Улс төрд оролцдоггүй гэх “цэмбэгнэл” нь  өнөөгийн нийгмийн “нүүр царай” болсон залуусын дунд хэлбэрдэлт болон дэлгэрчээ. Энэ хэлбэрдэлт нь цаашлаад залуучууд улс төрд оролцох ёсгүй, улс төр сонирхдог залуучууд  бүгд “баба” гэх залуусын хандлагыг чиглүүлж байна. Үнэн байдал энэ учраас өнөөдрөөс хандлагаа ингэж өөрчилье залуусаа.

-Улс төрд оролцоно гэдэг ичмээр муухай зүйл биш харин ч залуу хүний хувьд зөв зүйл

-Завтай ажилгүй залуус улс төржиж явдаг юм биш ээ! цаг заваа зохицуулж сэтгэл зүрх мөнгө хөрөнгөө гаргаж оролцдог

-Улс төр муухай нь үнэн. Гэхдээ муухай учраас хол байх ёстой юм биш ээ. Муухайг нь өөрчлөх хүмүүс нь залуу үеийнхэн та бид нар шүү. Бид өөрчлөхгүй бол дээд үеийнхэнд найдалтгүй ээ бүгд оролцъё

-Улс төр рүү зүтгэсэн бүхэн өнгө мөнгөний төлөө явдаг юм бишээ! Өөрчлөлт шинэчлэлтийн төлөөх амбиц өнөө үеийн залууст бий

-Чи улс төржсөн юм шиг харагдана уу? попорсон юм шиг харагдана уу? муухай харагдана уу? мулгуу санагдана уу? хамаагүй ээ! Залуу хүн өөрчлөлт шинэчлэлт, үнэт зүйлийнхээ төлөө өрөөл бусдын таалалд нийцэх гэж амьдардаггүй.

Ирээдүйг чинь дээрэмдэж байна чи мэдэж л байгаа, боломжийг чинь хулгайлж байна чи бас л мэдэж байгаа, үргэлж дээрээс чинь бааж шээж байхад үнэр нь муухай гээд цэмбэгнээд хамраа чимхэж явахын оронд өөдөөс нь иргэний зориг гаргаж өөрчлөлт шинэчлэлт ҮЙЛДЭЛ хийцгээе.

 

 

 

11 сэтгэгдэл


comment image

Зочин - 2019-12-08

Яг л оноод хэлчиж.

66.181.161.56


comment image

Зочин - 2019-12-10

goy helj!

202.21.115.34


comment image

Зочин - 2019-12-10

facebook, twittert linkiig ni huvaaltsaj boldogoor hiivel zugeer bna!

202.21.115.34


comment image

Mandaa - 2019-12-11

Санал нэг байна.

202.5.202.132


comment image

bodЗочин - 2019-12-12

zuv zuv

66.181.161.59


comment image

Зочин - 2019-12-12

zuv

66.181.161.59


comment image

Зочинbod - 2019-12-12

zuv

66.181.161.59


comment image

Зочин - 2019-12-20

Сонгуулиа өгөхөд яана аа.

202.179.24.140


comment image

Зочин - 2019-12-25

Маш зөв өнцгөөс харсан нийтлэл байна

103.14.36.18


comment image

Зочин - 2020-01-22

Mash zuv unen shvv

202.9.40.72


comment image

Зочин - 2020-04-22

uzel bodol n tuluvshij bgaa l zaluu bna

66.181.166.231