ЭМЯ: НУРСУЛТАНААС ИРСЭН ИРГЭНЭЭС 19 ХОНОГИЙН ДАРАА КОВИД ИЛЭРЛЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тухай ээлжит мэдээллийг хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ: “Зургадугаар сарын 28-нд 216 хүнд шинжилгээ хийхэд 215 нь коронавирус илрээгүй. Зургадугаар сарын 10-нд Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс 19 хоногийн дараа вирус илэрсэн” гэв.

Ийнхүү тус онгоцоор ирсэн 10 хүнээс коронавирус илэрч, нийт халдварын тохиолдол 220 боллоо. Үүнээс 175 иргэн эдгэрээд байгаа юм байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна